Байхэтаний гол төсөл ашиглалтад орлоо
2022-12-30 15:40:44
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Байхэтань-Жэжянь ±800 квт-ын хэт өндөр хүчдэлийн тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах төсөл энэ сарын 30-ны өдөр дуусаж ашиглалтад оров.

Байхэтань-Жэжянь нь Хятад улсын "Баруунаас зүүн тийш цахилгаан дамжуулах" гол төсөл бөгөөд Хятадын ерөнхий хүчин чадлаар хоёрт орох усан цахилгаан станц-Байхэтань усан цахилгаан станцын цахилгаан дамжуулах гол сувгуудын нэг, Хятадын зүүн хэсгийн эрчим хүчний хангамжийг хангахад туслах гол байгууламж болно гэж Хятадын Үндэсний цахилгаан сүлжээний Хэт өндөр хүчдэлийн хэлтсийн орлогч дарга Хуан Юн хэллээ.

Өнөөг хүртэл, Хятадын Үндэсний цахилгаан сүлжээний хэт өндөр хүчдэлийн эрчим хүчний сүлжээгээр нийтдээ 3 их наяд гаруй кВт.цаг цахилгааныг дамжуулсан нь эрчим хүч үйлдвэрлэх нүүрсний хэрэглээг 1.35 тэрбум тонноор хэмнэж, бохир хийн ялгаруулалтын нүүрстөрөгчийн давхар ислийг 2.44 тэрбум тонноор, хүхэрлэг хийг 24 сая тонн, азотын исэл 21.15 сая тонноор тус тус бууруулсантай тэнцэж байна.