Хятад Филиппиний найрсаг харилцааны алтан үеийг нээнэ
2022-12-30 18:56:05
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар, Филиппиний ерөнхийлөгч Фердинанд Ромуальдес Маркос 2023 оны 1-р сарын 3-5-ны өдрүүдэд Хятад улсад төрийн айлчлал хийхээр байна. Үүнд холбогдуулан Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Ван Вэньбинь энэ сарын 30-нд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Филиппиний талтай хамтдаа тус айлчлалаар боломж болгож, Хятад Филиппиний найрсаг харилцааны "алтан үе"-ийг нээхийг Хятадын тал хүсэн эрмэлзэж байна гэв.

Айлчлалын үеэр Ши Жиньпин дарга Фердинанд Ромуальдес Маркос ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийж, ерөнхий сайд Ли Кэчян, байнгын хорооны дарга Ли Жаньшү Фердинанд Ромуальдес Маркос ерөнхийлөгчтэй тус тус уулзах болно гэж Ван Вэньбинь танилцуулав.

Ван Вэньбинь хэлэхдээ: Фердинанд Ромуальдес Маркос ерөнхийлөгч бол Хятадын талын 2023 онд хүлээн авах гадаадын анхны төрийн тэргүүн юм. Энэ удаагийн айлчлал бол Фердинанд Ромуальдес Маркос ерөнхийлөгчийн үүрэгт ажлынх нь хугацаан дахь Хятадад хийхээр буй анхны айлчлал, түүнчлэн АСЕАН-аас бусад оронд хийх анхны албан ёсны айлчлал учраас Хятад, Филиппин хоёр орон хоёр талт харилцаагаа өндөр түвшинд чухалчилж буйг бүрэн харуулж байна. Хоёр орны удирдагчид хоёр талт харилгаа хийгээд хамтаар сонирхож буй бүс нутгийн болон олон улсын асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, Хятад Филиппиний харилцааны ирээдүйн хөгжлийг хамтаар төлөвлөх болно. Хятад Филиппин нь далайгаар хаяа нийлсэн ойр хөрш, хоёр орон өнө удаан жилийн сайн хөршийн найрсаг харилцаатай. Сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад Филиппиний харилцаа өрнүүн хөгжиж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа баялаг үр бүтэмжид хүрч, хоёр орны ард түмэнд бодит ашиг тусыг бүтээж, бүс нутгийн энх тайван тогтвортой байдалд эерэг хувь нэмрээ оруулсан юм гэв.

\Уртнасан\