Дэлхий дахины өөрчлөлт эмх замбараагүйн дунд зориг шийдэмгий урагшилна
2022-12-31 17:02:36
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны төгсгөл хүрч ирлээ.

Нам гүм хэсэг хугацаа болсон Бээжин хотынхон дахин хөл хөдөлгөөн эрч тэмүүллээр сэргэж, машин унаа сүлжилдэн, дэлгүүр театруудын зорчид олширч, гуанз ресторанд дараалал үүсэж, хуучин танил амьдрал сэргэн буцалж эхэллээ.

Энэ жил 1 тэрбум 400 сая гаруй Хятадын хүн ард амьдрал тэмүүллийн замдаа олон сайн сайхныг цогцлоон бүтээв. Энэ жил, дэлхийн хүн ам 8 тэрбумд хүрч, хүмүүсийн харилцаа өнөөдрийнх шиг ийм нягт, сайн сайхан амьдралын төлөөх тэмүүлэл өнөөдрийнх шиг ийм эрч хүчтэй байж үзээгүй юм.

Өнгөрөн одож буй 2022 он нь дэлхий нийт, Хятад улс, бидний хүн нэгбүрт авч хэлбэл ер бусын жил байсан бөгөөд маш олон хүмүүст "насан туршид мартагдашгүй" жил болж үлдэх нь лавтай.

Америкийн "Вебстерийн толь"-ийн нийтэлсэн 2022 оны хамгийн олон дурдагдсан үгийн жагсаалтад "Омикрон" нь дээгүүр жагссан байна. Энэ жил цар тахлын халдвар удаа дараа даамжирч, Омикрон нь дэлхийн дахин дахь гол халдварт вирус болов. Бээжингийн цагаар 12-р сарын 24-нийг хүртэлх байдлаар дэлхийн дахинд КОВИД-19 цар тахлын халдвараар батлагдсан тохиолдол 651 саяыг давж, 6 сая 650 мянга гаруй өвчний тохиолдол нас баржээ.

Цар тахал удаа дараа даамжирсан, геополитикийн мөргөлдөөн, бүлэглэлийн сөргөлдөөн, инфляци өссөн, эрчим хүчний хомстол гээд зүйл бүрийн бараан сүүдэр нь дэлхий нийтийг донсолгоотой болгож байна. Өөрчлөлт, эмх замбараагүй байдал дор олон орны эдийн засаг хүндрэлд оров. Европ Америкийн инфляци дээд түвшинд хүрч, эдийн засаг нь суларчээ.

Дэлхий дахины "өөрчлөлт хийгээд хүндрэл"-ийн ар талд үл харагдах далд хүчин нуугдаж буйг хүмүүс анзаарч байгаа юм. Энэ нь бүлэглэлийн сөргөлдөөний хүчин юм. Сүлбээлэн Хятад улсыг хязгаарлахыг  ихэд сурталчлахыг зорьсон "Энэтхэг Номхон далайн стратеги" гэгч, түүнчлэн Америк, Их Британи, Австралийн цөмийн шумбагч онгоцны хамтын ажиллагааг түргэтгэх, Америк тивийн 9 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт, Америк-Номхон далайн арлын орнуудын анхны дээд хэмжээний уулзалт, Америк- Африкийн 2-р удаагийн дээд хэмжээний уулзалт гээд АНУ нь энэ жил бүлэг жигүүр бүрдүүлэн, жижиг эвсэл байгуулахын тулд арга бүхнээ шавхжээ.

Энэ нь ноёрхогч үзлийн хүчин юм. "Ардчилал"-ын далбааг өргөн газар сайгүй зөрчил маргаан үүсгэж, бусад орны дотоод засаглалд хөндлөнгөөс оролцож, "Инфляцийг бууруулах тухай хууль", "Чип хийгээд шинжлэх ухааны тухай хууль" зэрэг бэхлэлт ханыг байгуулж, "Америк эн тэргүүнд" үзлээр дэлхий нийтийг эмх замбараагүй болгож, "хуурамч олон талт үзэл"-ээр өөрийн муугаа бусдад тохож байна.

Хямрал ба боломж

Энх тайван байх уу, эсвэл дайтах уу? Нээлттэй хөгжих үү, эсвэл үүд хаалгаа түгжих үү? Эв нэгдэлтэй байх уу, эсвэл хагалан бутаргах уу? Үүнд хүмүүс бодит үйл ажиллагаагаараа сонголт хийж байна.

2022 оны 6-р сард Мадридад болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын хурлын тэнхимийн гадаа эсэргүүцэл илэрхийлсэн жагсагчид "Дайн хийх хэрэггүй", "НАТО бол галзуурсан галт тэрэгтэй адилхан", "Дайны багаж хэрэгсэл НАТО-г тараах ёстой" хэмээн дээр дуугаар хашгирч, энх тайвныг уриалж байв. Энэ нь дэлхийн олон орнуудын зонхилох ард олны хамтын дуу хоолой юм.

Даяаршлын эсрэг хийгээд ганц талт үзлийн өмнө "Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр" RCEP хэрэгжсэн нэг жилдээ илэрхий үр бүтэмжийг харууллаа. Энэ оны 1-11 саруудад Хятад улсаас RCEP-ийн гишүүн орнуудтай өрнүүлсэн импорт экспорт ноднингийн мөн үеэс 7.9 хувиар өсөв.

Донсолгоо ихтэй дэлхийд олон улсын хоёр удаагийн спортын томоохон цуглаан нь эв нэгдэл, өөдлөн мэрийхийн хүчийг авчирлаа. Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпыг амжилттай зохион байгуулснаар Бээжин хот нь зуны, өвлийн олимпыг хоёуланг нь зохион байгуулсан анхны хот болов.

Хүндрэл бэрхшээлийг ялах ба шинэ төлөв байдлыг бий болгох

Дэлхий дахины өөрчлөлт, эрин цагийн өөрчлөлт, түүхийн өөрчлөлт урьд өмнө байгаагүй хэлбэрээр өрнөж байна. Өөрчлөлтийн дунд урсгалыг сөрөн, эмх замбараагүйн дунд зориг шийдэмгий урагшилж, Хятад улс хүндрэл бэрхшээлийг ялан давахын зангилаа хүчин ямагт байсаар ирлээ.

Дэлхийн хоёрдугаар том эдийн засгийн цогцын хувьд Хятад улс өөрсдийн үүрэг зорилтоо сайтар биелүүлэх нь дэлхий нийтэд хувь нэмрээ оруулж буй явдал юм.

Зүйл бүрийн дарамтыг даван туулж Хятад улсын эдийн засаг хүндрэл бэрхшээлээс түрүүлэн гарав. Энэ оны эхний 11 саруудад Хятад улсын барааны худалдааны импорт экспорт нийт 38 их наяд 340 тэрбум юаньд хүрсэн нь ноднингийн мөн үеэс 8.6 хувиар нэмэгдэж, дэлхийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн гинжингийн тогтвортой байдлыг сайтар баталгаажуулав. Импортнын экспо, үйлчилгээ худалдааны яармаг, Гуанжөүгийн яармаг, хэрэглээний барааны үзэсгэлэн яармаг зэргийг зохион байгуулж, Хятад улс нээлттэй байлгахаа тасралтгүй өргөжүүлэх явцдаа хөгжлийн шинэ төлөв байдлыг бүттээн байгуулж байна.

Шинэ гарааг эхлүүлнэ

2023 оныг энх тайвныг сэргээсэн жил байгаасай гэж хүсэн найдаж байна гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш шинэ оны илтгэлдээ хэлжээ.

Дайн дажин дахин дэгдэхгүй, салж сарнихгүй, хүн бүхэн амгалан тайван, гэр хотлоороо элэг бүтэн, нэн сайн сайхан амьдрарлын төлөө урагшаа тэмүүлэхийг хүмүүс хүсэж байна.

"Гурван жил боллоо, гайхамшигт Таиланд улс та нарыг гурван жил хүлээлээ!". Улс орнуудын аялал жуулчлалын товчоо, Хятадад суугаа элчин сайдын яам Вейбо-д сэтгэгдлээ нийтэлж, Хятад улсын жуулчдад урилгаа илгээжээ. 2023 оны 1-р сарын 8-наас эхлэн Хятад улс хилээр нэвтрүүлэх бодлогоо зохицуулж, хилээр нэвтрэхэд тусгаарлалт хийхийг цуцлан, хилийн чанадад аялан жуулчлахыг эмх дараалалтай сэргээх юм.

"Хятад улс туулай жилд эдийн засаг нь тасралтгүй түргэсэх болно" гэж Америкийн "Politico" веб сайт таамагласан бол "Гадаад бодлого" сэтгүүл 2023 онд Хятад улсын эдийн засаг сэргэж, аялал жуулчлал нь хөгжинө хэмээн үзжээ.

Хятад улсын нээлттэй байлгах үүд хаалга цаашид улам өргөжиж, өөрийн орны шинэ хөгжлөөр дэлхий нийтэд шинэ боломжийг хангах юм.

2023 онд Хятад улс өөрчлөлт хийж нээлттэй байлгасны 45 жилийн ойгоо угтаж, "Бүс ба зам" санаачилга арав дахь жилийн нүүрийг үзэх юм. "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний форум зохиогдоно. "Бүс ба зам"-ыг хамтдаа бүтээн байгуулахын бэлгэдлийн шинж чанартай төсөл болох Жакарта-Бандунг хурдны төмөр зам 2023 оны 6-р сард ашиглалтад орох ажээ.

Дэлхийн олон газрын хүмүүс илүү нягт харилцаа холбоостой, илүү нягт хамтын ирээдүйтэй байх юм. Шинэ төлөв байдал сэмээрхэн бий болсоор байна. 2023 он нь итгэл эрмэлзлийн жил, мэрийн урагшлах жил, хүсэл мөрөөдлийнхөө төлөө зоригтой урагшлан тэмүүлэх хүн нэгбүрийн жил байх юм.

\Уртнасан\