2023 оны эцэс хүртэл үндэсний хэмжээнд гал зогсооно хэмээн мэдэгдэв
2023-01-01 15:25:03
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Мьянмарын Үндэсний батлан хамгаалахын ерөнхий командлалын төв 2022 оны 12-р сарын 31-ний өдөр мэдэгдэл нийтэлж, 2023 оны 1-р сарын 1-ээс 2023 оны 12-р сарын 31-ний хооронд үндэстний орон нутгийн зэвсэгт хүчний байгууллагатай гал зогсоох дэглэмээ үргэлжлүүлнэ гэжээ.

Мэдэгдэлд хэлэхдээ, Гал зогсоох нь Мьянмарын энх тайвны үйл явцыг дэмжих зорилготой бөгөөд гал зогсоох дэглэмд Мьянмарын нутагт үндэсний батлан хамгаалах болон захиргааны ажилд заналхийлсэн, аюул учруулсан цэргийн ажиллагааг хамаарахгүй болно гэжээ. Мэдэгдэлд мөн хэлэхдээ, 2018 оны 12-р сарын 21-нээс 2022 оны 12-р сарын 31-ний хооронд Мьянмарын Үндэсний батлан хамгаалах хүчин гал зогсоох тухай нийт 21 удаагийн мэдэгдэл гаргасан гэжээ.

Мьянмарын Үндэсний удирдлагын хорооны дарга Мин Аун Хлайн 2022 оны 4-р сарын 22-ны өдөр Үндэстний орон нутгийн зэвсэгт бүлгүүдтэй хэлэлцээ хийх урилга гаргаснаас хойш үндэсний хэмжээнд гал зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурсан 7 үндэстний зэвсэгт бүлэглэлийн төлөөлөгч болон гарын үсэг зураагүй 3 үндэстний зэвсэгт бүлэглэлийн төлөөлөгчтэй 2 удаа хэлэлцээ хийсэн хэмээн уг мэдэгдэлд хэлжээ.

1948 онд Мьянмар тусгаар тогтносны дараа олон арван үндэстний зэвсэгт бүлэглэлүүд бий болжээ. 2013 оны 11-р сараас эхлэн 9 удаагийн энхийн хэлэлцээний дараа Мьянмарын Засгийн газар 2015 оны 10-р сард 8 үндэстний зэвсэгт бүлэглэлүүдтэй үндэсний хэмжээнд гал зогсоох гэрээнд гарын үсэг зурав. 2018 оны 2-р сард ахин 2 зэвсэгт бүлэглэл орон даяар гал зогсоох гэрээнд гарын үсэг зуржээ. 2018 оны 12-р сарын 21-нд Мьянмарын Үндэсний батлан хамгаалах хүчин үндэстний зэвсэгт бүлэглэлийн эсрэг явуулж буй цэргийн ажиллагааг түр зогсоосноо зарлав.