"Инфляцийг бууруулах хууль" олон орны дургүйцлийг төрүүлэв
2023-01-02 15:59:28
Share
Share this with Close
youtube WeChat

2022 онд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден "Инфляцийг бууруулах хууль"-д гарын үсэг зурав.  2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн уг хуулийн төсөлд Хойд Америкт угсарсан шинэ болон хуучин цахилгаан машин худалдаж авсан өрхүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх юм.   АНУ-ын засгийн газраас орон нутгийн цахилгаан автомашины үйлдвэрлэлд өндөр нөхөн олговор олгох энэхүү хуулийн төсөл нь ганц талт үзэл, ивээх үзлийг ил тод хадгалж байгаа бөгөөд бусад улс орнуудын холбогдох салбарыг ялгаварлан гадуурхах хандлагатай байгаа нь Европын холбоотнууд зэрэг олон орны дургүйцлийг төрүүлж байна.

"Russia Today" телевизийн мэдээлснээр, Италийн Ерөнхий сайд Жоржия Мелони 2022 оны гол салбаруудад өөрийн ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгохыг 12-р сарын 29-ний өдөр Европын холбооноос шаардсан бөгөөд үүгээр АНУ-ын "Инфляцийг бууруулах хууль"-ийн хариуд барьсан байна.  "Инфляцийг бууруулах хууль" нь Европын компаниудыг ялгаварлан гадуурхаж байна гэж тэрээр мөн хэлсэн байна. 

Их Британи мөн АНУ-ын нөхөн олговрын хөтөлбөрийн талаарх олон улсын шүүмжлэлд нэгджээ. Энэ нь Их Британийн цахилгаан машин, батерей болон бусад сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдэд цохилт өгөх болно гэж Их Британийн тал анхааруулав.  Их Британийн "Financial Times" сонин 2022 оны 12-р сарын 23-ны өдөр мэдээлэхдээ, Их Британийн Олон улсын худалдааны нарийн бичгийн дарга Кеми Бадноч АНУ-ын Худалдааны төлөөлөгчид захидал илгээж, АНУ-ын "Инфляцийг бууруулах хууль"-ыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв гэжээ.

Үүнээс гадна ДХБ 2022 оны 12-р сард Швейцарийн Женев хотноо АНУ-ын худалдааны бодлогыг хэлэлцэх хурлыг зохион байгуулсан юм. Хурлын үеэр ЕХ-оос ДХБ-д суугаа суурин төлөөлөгч, Канад улс, Шинэ Зеландын төлөөлөгч нар АНУ-ын худалдааны бодлогыг хатуу шүүмжилж, ДХБ-ын гишүүний хувьд хүлээсэн үүргээ биелүүлж, ганц талт үзэл, ивээх үзлийн замаар явахгүй байхыг АНУ-д хатуу шаардсан байна.