Чинь Ган Э.Блинкентэй утсаар ярив
2023-01-02 15:09:15
Share
Share this with Close
youtube WeChat

2023 оны 1-р сарын 1-нд, Хятадын ГХЯ-ны сайд Чинь Ган АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкентэй утсаар ярив. Чинь Ган Блинкентэй салах ёс гүйцэтгэсэн бөгөөд БНХАУ-аас АНУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байх хугацаандаа Блинкентэй олон удаа, гүнзгий, бүтээлч чанартай уулзалт хийснээ эргэн дурсжээ. Мөн  Блинкентэй ажлын нягт харилцаа холбоотой байж, Хятад Америкийн харилцааг сайжруулж хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Хоёр тал мөн утсаар ярахдаа харилцан шинэ жилийн мэнд дэвшүүлжээ.