“Хилээ нээ” гэж шаардаж байсан орнууд одоо хятадуудыг хязгаарлахад хүрч байна
2023-01-03 22:01:54
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улс өнгөрсөн 12-р сард цар тахлын эсрэг бодлогоо шинэчилснээр, эдийн засаг нийгмийн дэг журам хурдацтай сэргэж байна. Ингэснээр дэлхийн эдийн засагт эерэг түлхэц үзүүллээ хэмээн олон улсын хамтын нийгэмлэг сайшааж байв. Харин Хятад улсыг " хилээ нээ" хэмээн шаардаад байсан АНУ мэтийн зарим улс орон  одоо Хятадын цар тахлын нөхцөл байдлаас “шинэ омог болон хувилбар үүсэх магадгүй” гэсэн үндэслэлээр, Хятадаас очих жуулчдад хязгаарлалын бодлого хэрэгжүүлэхээ мэдэгдэв.

"Вашингтон Пост" сонин саяхан халдварт өвчин судлалын олон эрдэмтэн судлаачдын үгнээс иш татан, үүнийг "Утгагүй" зүйл хэмээн үнэлсэн бөгөөд АНУ-ын засгийн газрын шийдвэрийг "шинжлэх ухааны үндэслэлгүй, зүй ёсонд нийцэхгүй, буруу чиглэлтэй" гэж шүүмжилсэн байна. Зарим шинжээчид энэ нь зарим улс орны улс төрийн хамтын тоглолт,  Хятадыг хязгаарлаж, ганцаардуулахын тулд цар тахлын хариуцлагыг түлхэж байгаа явдал гэжээ.

Шинжлэх ухааны үүднээс авч үзвэл, Хятад дахь одоогийн зонхилох омгууд нь ихэвчлэн өмнө нь дэлхий даяар тархсан BA.5.2, BF.7 юм. Энэ нь шинэ омог хаана ч гарч болзошгүй гэдгийг харуулж байна. ДЭМБ-ын халдварт өвчин судлаач Мария ван Керхофф, одоогоор дэлхий даяар Омикроны  500 гаруй дэд хувилбар тархаж байгааг онцлон тэмдэглэв.“Вашингтон пост” сонинд “ Омикроны шинэ хувилбар болох XBB.1.5 нь Нью-Йорк болон АНУ-ын зүүн хойд хэсэгт тархаж байна”  гэж мэдээлэв. Олон орны эрүүл мэндийн мэргэжилтнүүд Хятадын жуулчид хилээр нь нэвтрэх хязгаарлалт тавих шаардлагагүй. Европ, Америкийн зарим орны холбогдох дүрэм журам нь шинжлэх ухааны үндэслэлгүй дээрээ тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх баримтуудыг үл тоомсорлож байгаа явдал, үр дүнгийн хувьд бүр ч хэрэггүй зүй гэж үзжээ.

Одоогийн Омикроны омгийн эмгэг төрүүлэгч чанар, хорт чанар нь мэдэгдэхүйц буурч, халдварт өвчний нөхцөл байдалд шинэ өөрчлөлтүүд гарсан тул Хятад улс нөхцөл байдалдаа тохируулан идэвхтэй шинэ бодлого хэрэгжүүлэх нь цагаа олсон шаардлагатай шийдвэр юм. Дэлхийн улс орнууд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлогоо зөөлрүүлж байгаа нөхцөлд, зарим улс орон зөвхөн Хятадад чиглүүлэн хязгаарлалын бодлого хэрэгжүүлэх нь зүй ёсонд нийцэхгүй үйлдэл хэмээн  АНУ-ын Колумбийн их сургуулийн судлаач Жефри Шарман үзэж, Европын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв  ч төсөөтэй байр сууриа илэрхийлжээ.

Гурван жилийн өмнө Хятад улс өөрийн нөхцөл байдалдаа суурилан,  цар тахлын эсрэг хатуу бодлого хэрэгжүүлж, ард түмнийхээ эрүүл мэнд аюулгүй байдлыг баталгаажуулж байсан үед Европ Америкийн зарим орон Хятад улсыг хилээ нээ, нээхгүй юм бол эрх чөлөө, хүний эрх байхгүй хэрэг гэж байсан юм. Хятад улс одоо сулруулах бодлого хэрэгжүүлэхээр нь мөн бусад оронд заналхийллээ хэмээн буруутгаж эхэллээ. Тэдний давхар стандарт нь тодорхой харагдаж байна.  

Европ Америкийн зарим хүмүүсийн улс төрийн логигт Хятад улс хилээ нээх, нээхгүй бүгд л буруу болдог.

Улс орнуудын Аялал жуулчлалын байгууллага болон Хятадад суугаа элчин сайдын яам цахим хуудсаараа дамжуулан, Хятадын жуулчдыг урьж байна. Энэ үед зарим улс орнууд цар тахлын нэрээр улс төрийн зорилгодоо хүрэх оролдлого хийх нь бүтэлгүйтэх нь зайлшгүй юм.