Их Британичууд дахин санал асуулга явуулах ёстой гэжээ
2023-01-03 15:54:28
Share
Share this with Close
youtube WeChat

Их Британи ЕХ-аас ухран гарсан хоёр жилийн дараа, Их Британийн гуравны хоёр орчим хувийн иргэд тус холбоонд эргэн нэгдэх тухай бүх нийтийн санал асуулга явуулсан хэмээн Их Британийн "Индепендент" сайт саяхан мэдээлжээ.

Санал асуулгаар Их Британичуудын 65 хувь нь ЕХ-нд дахин нэгдэх талаар бүх нийтийн санал асуулга явуулах ёстой гэж үзсэн нь өнгөрсөн оныхоос 55 хувиар өндөр байлаа. Үүнд 22 хувь нь нэн даруй санал асуулга явуулах ёстой гэж үзсэн бол ЕХ-нд нэгдэх тухай санал асуулга явуулахыг эсэргүүцэгчид жилийн өмнө 32 хувьтай байсан нь өдгөө 24 хувьтай болсон байна. Үүнээс гадна, 54 хувийн иргэд Их Британи ЕХ-аас гарсан нь буруу шийдвэр гэж үзсэн бол 56 хувь нь ЕХ-аас ухран гарснаас болоод дотоодын эдийн засаг уналтад орсон гэж үзсэн байна. Харин ЕХ-аас гарсан нь Их Британийн дэлхийн нөлөөг сулруулж, Их Британи өөрийн хилээ хянах чадварыг бууруулсан гэж үзсэн хүний тоо 50 хувь хүртэл өссөн байна.

2016 оны 6-р сарын 23-нд, Их Британи “ЕХ-аас гарах эсэх” асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулсан бөгөөд санал асуулгад оролцсон иргэдийн 52 хувь орчим нь ЕХ-аас гарахыг дэмжсэн билээ. 2020 оны эцэс гэхэд худалдаанд төвлөрсөн ирээдүйн харилцааны талаар хэлэлцээр тогтоож, жинхэнэ утгаар ЕХ-аас ухран гарсан юм. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс Их Британи Европын нэгдсэн зах зээл болон ЕХ-ны гаалийн холбооноос гарсан байна.