Донецкийн Макеевад Оросын цэргүүд амь үрэгдэв
2023-01-03 14:34:52
Share
Share this with Close
youtube WeChat

Донецк мужийн Макеевка сууринд байрлах Оросын армийн түр байр Украины халдлагад өртөв. Украины арми Оросын тал руу зургаан "HIMARS" пуужин харвасан бөгөөд Оросын тал хоёрыг нь сөнөөж, үлдсэн дөрвөн пуужин нь Оросын армийн түр байрыг онож, 63 цэрэг амь насаа алдлаа хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков тухайн бүс нутгийн цагаар нэгдүгээр сарын 2-ны өдөр мэдэгдлээ.

Украины арми Донецк мужийн Макеевка дахь Оросын арми руу довтолсон болохыг Украины Зэвсэгт хүчний жанжин штаб мөн өдөр баталжээ. Макеевка дахь халдлагын улмаас амь үрэгдэгсдийн тоо Оросын талын зарласнаас их буюу 400 орчим орос цэрэг амиа алдсан гэж Украины арми мэдэгдэлдээ дурдсан байна.