Япон улс Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн орон болов
2023-01-04 14:57:10
Share
Share this with Close
youtube WeChat

Нэгдүгээр сарын 3-нд, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүдийн шинэ бүрэлдэхүүнийг батлах ёслол болж, Эквадор, Япон, Мальта, Мозамбик, Швейцарь зэрэг орон 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс 2024 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл хоёр жилийн хугацаагаар Аюулгүйн зөвлөлийн гишүүнд албан ёсоор элслээ.   

Эдгээр орон Ирланд, Кени, Мексик, Норвеги, Энэтхэгийг залгамжлан шинэ гишүүн орон болсон байна. Түүнчлэн Мозамбик, Швейцарь зэрэг орнууд түүхэндээ анх удаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орон болжээ. 

Япон улс мөн нэгдүгээр сард Аюулгүйн зөвлөлийн жижүүр дарга орноор ажиллаа.