Амазон компани 18 мянга гаруй ажилтнаа цомхтгох шийдвэр гаргажээ
2023-01-05 15:35:18
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн цахим худалдааны Амазон компани 18 мянга гаруй ажилтнаа цомхтгох шийдвэр гаргасан гэж нэгдүгээр сарын 4-нд Блүүмберг мэдээлжээ. Энэхүү тоо баримт нь өмнө төсөөлж байснаас өндөр байгаа нь АНУ-ын технологийн салбар уналтад орж байгаагийн шинж тэмдэг хэмээн тус мэдээнд дурджээ. 

Амазон компанийн гүйцэтгэх захирал Энди Жасси мөн өдөр ажилчиддаа зориулан гаргасан санамж бичгээрээ уг шийдвэрийг зарласан бөгөөд энэ нь компанийн жилийн төлөвлөлтийн үйл явцыг даган мөрдсөний эцэст гаргасан шийдвэр гэдгийг тодотгосон байна. Жижиглэнгийн худалдааны хэлтэс, хүний нөөцийн шинэ ажилтан бүртгэх хэлтэс нь уг ээлжийн цомхтголд хамрагдсан байна.