Улс орнууд цар тахлын халдвар хамгаалалтын шинжлэх ухаанч бодлого хэрэгжүүлэх ёстой
2023-01-06 17:45:55
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ энэ сарын 6-нд хэвлэлийн бага хурал хуралдууллаа. Бага хурлын үеэр “Саяхан ЕХ Хятадын цар тахлын нөхцөл байдлын талаар тусгай хуралдаан хийсэн бөгөөд хурлын дараа мэдэгдэл гаргаж, ЕХ-ны гишүүн орнууд Хятадаас ирэх бүх зорчигчдоос 48 цагийн доторх PCR-шинжилгээний сөрөг гэрчилгээ авахыг шаардсан байна. Мөн шинжилгээний хариу нь эерэг гарсан хүмүүсийн вирусын дарааллыг  тогтооно гэсэн. Энэ тухай Хятад улс ямар байр суурьтай байна вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин доорх хариултыг өгөв.

“Улс орнууд цар тахлын халдвар хамгаалалтын шинжлэх ухаанч бодлого хэрэгжүүлэх ёстой бөгөөд улс хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг хэвийн хадгалж ажиллах ёстойгоос биш ялгаварлан гадуурхах арга хэмжээ авч, өвчин тахлыг улс төрийн багаж зэвсэг болгож болохгүй гэж Хятад улс онцолсоор ирсэн. Зарим улс орнууд Хятадын зорчигчдын эсрэг зүй ёсонд нийцэхгүй арга хэмжээ авч буйд зориулан хариу арга хэмжээ авах болно” гэжээ.