Олон улсын нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна
2023-01-06 17:49:15
Share
Share this with Close
youtube WeChat

“ДЭМБ нэгдүгээр сарын 5-нд гишүүн орнуудын ээлжит хурал хийсэн. Хятад улс уг хуралд оролцож, тахлын талаар мэдээллээ хуваалцсан уу? Энэ тухай хэвлэлийн төлөөлөгч ямар байр суурьтай байна вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хариулав.

Тэрээр “Цар тахал тархан дэгдсэнээс хойш Хятадын цар тахлын эсрэг ажлыг хариуцаж буй алба хууль ёсны дагуу, нээлттэй, цаг даруйд нь ил тод байдлаар олон улсын хамтын нийгэмлэгт цар тахлын талаарх мэдээллийг байнга өгч байсан бөгөөд ДЭМБ-тай нягт харилцсаар ирсэн. Мөн нэгдүгээр сарын 5-нд ДЭМБ-ын урилгаар Хятад улс уг хуралд оролцуулахаар мэргэжилтнээ томилон, Хятадын цар тахлаас  урьдчилан сэргийлэх, хянах талаарх  арга хэмжээг танилцуулж, мутац омгийн хяналт, вакцинжуулалт, эмнэлзүй, эмчилгээ зэргээ тодорхой танилцуулсан байна. ДЭМБ-ыг багтаасан олон улсын нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, цар тахлын эсрэг идэвхитэй ажиллаж, ард иргэдийнхээ амь насны аюулгүй байдлыг хамгаалахад Хятад улс бэлэн байна” гэжээ.