“Өөрчлөлтүүд" даамжирч байгаа тул бүгд хамтрахаас аргагүй
2023-01-06 15:52:46
Share
Share this with Close
youtube WeChat

2022 онд дэлхий даяар цаг агаарын эрс тэс үзэгдэл, байгалийн гай гамшиг байнга тохиолдож, дэлхий цаг уурын өөрчлөлтийн туйл руу хурдтай ойртож байна. Хямрал болоход хэн ч ганцаараа даван туулж чадахгүй. Уур амьсгалын өөрчлөлтийг тогтоон барихын тулд улс орон бүхэн өөр өөрийнхөө үүрэг хариуцлагыг хүлээх ёстой.

 Гэвч зарим өндөр хөгжилтэй орнууд өнгөрсөн он жилүүдэд их хэмжээний хүлэмжийн хий ялгаруулж, хөгжиж буй орнуудад учруулсан хохирлынхоо хариуцлагыг үл хайхарч, хөгжиж буй орнуудын эдийн засаг, эрчим хүч зэрэг хөгжлийн эрх, бодит шаардлагыг үл тоомсорлож байна. Тэр ч байтугай дэлхийн нийт нүүрсхүчлийн хийн ялгарлын ердөө 3 хувийг эзэлдэг Африкийг хүртэл нүүрстөрөгчийн ялгарлыг багасгах үүргээ биелүүлэхийг үндэслэлгүйгээр шаардаж байна.

Харин Хятад улс нийтлэг боловч ялгаатай хариуцлагын зарчмыг баримталж, хөгжлийнхөө боломжийн хүрээнд цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын хамтын ажиллагааг дэмжсээр ирсэн. 2022 оны 11-р сард “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц”-д оролцогч талуудын 27-р бага хурлаар \COP27\ уур амьсгалын гамшигт нэрвэгдэгч хөгжиж буй буурай орнуудын гамшгийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор алдагдал, хохирлын сан байгуулах тухай тохиролцоонд хүрсэн юм. Тус сан байгуулагдсан нь хөгжиж буй орнуудын эв санааны нэгдэл, хамтын ажиллагааны олон улсын тавцан дахь эерэг үр дүнгийн нэг хэмээн олон нийт үнэлж байна.

Өнөөдөр Шарм Эль-Шейх хотод, бид маш их цаг зарцуулж, хэлэлцэж судалсны дараа энэхүү алдагдал, хохирлын тусгай санг анх удаагаа байгууллаа.

Дэлхийн хамгийн том хөгжиж буй орны хувьд, Хятад улс уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх стратегийн шийдэмгий байр сууриа хадгалж, уур амьсгалын өөрчлөлтийн засаглалд идэвхитэй оролцон, олон талт үзлийг баримталж, шударга, үндэслэлтэй, хамтран ажиллаж, хамтдаа хожсон дэлхийн уур амьсгалын засаглалын тогтолцоог бий болгож, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр өмнөд-өмнөд хамтын ажиллагааны бодлогын амлалтаа нухацтай хэрэгжүүлэхийг санал болгож байна. 2022 он гарснаас хойш, Хятад улс болон бусад хөгжиж буй орнууд дэлхийн уур амьсгалын засаглалын салбарт чухал ололт амжилт гаргасан бөгөөд холбогдох улс орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах талаар дэмжлэг үзүүлсэн төдийгүй харилцан эв нэгдэлтэй, хамтын ажиллагааг эрчимжүүлж, хамтын хөгжлийг эрэлхийлэн, олон улсын үйл хэрэгт бие даасан үг хэлэх эрхээ олж авахад нь амжилттай үлгэр жишээ үзүүлсэн юм.

Дэлхий даяар халуун хүйтэн хямарч, уур амьсгалын өөрчлөлт бодитой бөгөөд тулгамдсан асуудал болоод байна. Дэлхийн уур амьсгалын засаглалын үйл явцыг ахиулахын тулд хамтдаа хичээн ажиллацгаая!