Вирусийн эх үүсвэрийн асуудлыг улс төржүүлж байна
2023-01-07 17:39:53
Share
Share this with Close
youtube WeChat

2021 он буюу цар тахлын хамгийн хүнд үед АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Жо Байден цар тахалтай тэмцэх ажлыг хамгийн чухал зорилтоо болгож байв. Тэрээр тангараг өргөснийхөө дараа өдөр нь цар тахалтай тэмцэх үндэсний стратеги нь улс төрд биш, харин  шинжлэх ухаанд суурилсан хэмээн Цагаан ордонд мэдэгджээ.

Гэхдээ АНУ-ын эрүүл мэндийн мэдээллийн тайланд ашигласан“шинжлэх ухаан”-ы үндэслэл нь ямар байсан бэ? Вирусийн  шинжилгээ хийх боловсон хүчин хүрэлцэхгүй, Ковид-19-ийн шинжилгээний хариу арваад хоногийн дараа гардаг. Эдгээр дүнгээ факс эсвэл И-мэйлээр муж улсынхаа Олон нийтийн эрүүл мэндийн байгууллагад илгээсний дараа ажилтнууд нь хэдэн хоногийн цаг зарцуулж, эрүүл мэндийн системд бичиж оруулдаг. Халдвар авагсдыг тухайн муж улсын эрүүл мэндийн байгууллагад нэн даруй бүртгэдэггүй, муж улсууд хоорондын систем нь харилцан адилгүй учраас муж улс алгасан зорчих хүмүүсийн халдварын байдлыг бүртгэхэд бэрхшээлтэй зэргээс болж, хэдэн арван муж улсын эрүүл мэндийн байгууллага ойрын хавьтлыг хяналтдаа авах аргагүй болсон зэрэг нөхцөл байдалд тулгарч байжээ. 
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн гаргасан мэдээлэл нь иймэрхүү нөхцөл байдалд гаргасан тоо баримтаар иш болгосон юм.
АНУ-ын засгийн газар шинжлэх ухааны талаар ярьдаг боловч үнэн хэрэгтээ цар тахлыг улс төрийн зорилготой ашигласаар иржээ.  Вирусийг Хятадаас гаралтай хэмээн анх гүтгэж байсан бол одоо вирусийн шинэ хувилбар үүсэх магадгүй гэж санаа зовдог боллоо. Шинжлэх ухааны асуудлыг зэвсэглэлийн аргаар шийдвэрлэдэг нь АНУ юм.