Цар тахлыг зэвсэг болгон ашиглаж буй Америкийн үйлдэл
2023-01-07 16:51:09
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн үед Америкт КОВИД-ын халдварын эрсдэл нэмэгдэж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүний тоо нэмэгдсээр байгаа бөгөөд үүний улмаас Америкт цар тахлын шинэ давалгаа үүсч байна. Өнгөрсөн гурван жилийн жишгээр ийм зүйл тохиолдох бүрт Америк Хятадын тухай ярихгүй байж өнгөрүүлдэггүй.  Энэ удаа харин Хятадын эдийн засгийг муулж эхлэв.

Энэ үеэр Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр "вирусын мутац" -аас гадна "инфляци", "нийлүүлэлтийн сүлжээ" зэрэг эдийн засгийн нэр томъёо түлхүү яригдаж байна. Хятад улс халдвар хамгаалалтын ямар нэгэн арга хэмжээ авсан ч Америк цар тахлыг ашиглан өдөөн хатгалга хийж, бусад асуудлыг дагуулан ярьдаг. 

Эдийн засгийн асуудлыг хөндөх нь цар тахлыг зэвсэг болгон ашигладаг Америкийн зуршил босон үйлдэл юм.  Халдварын эхэн үед Америк вирусын эх үүсвэрийг мөрдөх нэрээр Хятадын нэр хүндийг гутаах оролдлого нь бүтэлгүйдсэн бол одоо Хятадын эдийн засгийг боогдуулах аргыг ашиглаж байна.  Эцсийн эцэст Хятад юу хийсэн ч Америкийн улс төрчдийн аманд "Хятадын хийж байгаа бүхэн буруу" зүйл болдог юм.
Гэхдээ бодит байдал ийм биш.  Өнгөрсөн оны 1-ээс 10-р сар хүртэлх хугацаанд Хятад улсын дэлхийн экспортод оруулсан хувь нэмэр тэргүүлсэн бөгөөд өнгөрсөн гурван жилд Хятад улс нийлүүлэлтийн гинжин хэлхээгээ баталгаажуулж, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд хүчтэй дэмжлэг үзүүлсэн юм.

Харин Америк яасан бэ?  Ганц талын хориг арга хэмжээг дур зоригоороо хэрэгжүүлж, дэлхийн нийлүүлэлтийн гинжин хэлхээнд асар их сөрөг нөлөө үзүүлсэн.  Өнгөрсөн жил Америк бодлогын хүүгээ огцом өсгөсний улмаар дэлхийн зуу орчим төв банк хүүгээ өсгөж эхэлсэн. Энэ нь дэлхийн эдийн засаг уналтад орох магадлалыг ихээхэн нэмэгдүүлэв. Дэлхийн эдийн засгийн цогцын гуравны нэг нь уналтад орно гэж энэ оны эхээр ОУВС мэдэгджээ.

 Дэлхий дахины эсрэг ажиллаж байгаа нь Хятад биш, харин АНУ.  АНУ-ын эргүүлсэн "шидэм"-ийг Хятад улс хүлээж авахгүй.