АНУ-ын үндэсний татварын газар буюу IRS -ын
2022 оны татварын хяналт шалгалтын судалгаагаар хамгийн бага орлоготой татвар
төлөгчид хамгийн өндөр орлоготой татвар төлөгчдөөс тав дахин илүү аудитад
хамрагддаг болохыг тогтоолоо гэж Fox News нэгдүгээр сарын 7-нд
мэдээлжээ.
Мэдээллээс харахад, IRS-ын татварын шалгалтын 85% нь захидлын хэлбэрээр явагддаг юм байна. Эдгээр захидалд тодорхой зүйлтэй холбоотой мэдээлэл, бичиг баримт нэмж бүртгүүлэхийг татвар төлөгчдөөс шаарддаг. 2022 оны санхүүгийн жилд татвар төлөгчдийн мэдүүлсэн 164 сая орлогын мэдүүлгээс IRS 626 мянгыг нь аудитын шалгалтад хамруулжээ.
Хамгийн бага орлоготой татвар төлөгчдийн 12.7 ‰ нь татварын хяналтад хамрагдаж байгааг тоо баримт нотоллоо. Үүний эсрэгээр, хамгийн өндөр орлоготой татвар төлөгчдийн 2.3‰ нь л татварын хяналтад хамрагддаг. Хяналт шалгалтад хамрагдах саятнуудын эзлэх хувь нь 11‰ орчим байна.