Төрийн албаны сонгон шалгаруулалт болов
2023-01-09 09:42:59
Share
Share this with Close
youtube WeChat

Засгийн газрын харьяа төрийн байгууллагуудын 2023 оны төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтыг энэ сарын 8-ны өдөр Хятадын 31 муж, өөртөө засах орны 287 хотын 66863 танхимд нэгэн зэрэг явуулж, нийт 1 сая 525 мянган хүн хамрагдлаа хэмээн Хятадын Төрийн албаны товчооноос Синьхуа агентлагийн сурвалжлагч мэдээллээ.

Шалгалтаас өмнө бүртгэлээ баталгаажуулсан нийт 1 сая 948 мянган хүний 1 сая 525 мянга нь шалгуулсан нь 78.3 орчим хувьтай байна. Энэ нь дунджаар 1 ажлын байрны төлөө 41 хүн өрсөлдсөн гэсэн үг. Шалгалтыг хянах, үйлчлэх ажилд 209 мянган хүн оролцсон байна.

Энэ онд бүс нутгийн холбогдох байгууллага нэгдсэн шаардлагын дагуу шалгалт авах, халдвар хамгааллын ажлыг сайтар хийж, шалгалтыг саадгүй өгөх  шударга, аюулгүй шалгалтын орчныг бүрдүүлж өгчээ.