Швед улс НАТО-д элсэх асуудал дахин гацаанд орлоо
2023-01-09 11:23:11
Share
Share this with Close
youtube WeChat

Шведийн ерөнхий сайд Ульф Кристерссон Шведийн Салем хотод айлчилж буй НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергтэй 1-р сарын 8-нд уулзаж, Шведийг НАТО-д элсүүлэх үйл явцын талаар хэлэлцээ хийв. Шведийн засгийн газар Туркийн дурдсан НАТО-д элсэх тухай болзлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ мэдэгджээ.

Мөн өдөр Шведийн ерөнхий сайд Ульф Кристоссон хурлын үеэр хэлэхдээ, “Туркийн хүсээд байгаа зүйлийг Швед өгөх боломжгүй, өгөхийг ч хүсэхгүй байна. Тухайлбал, Турк улс тодорхой этгээдийг Шведээс шилжүүлэн өгөхийг хүсч байна. Энэ нь Шведийн хууль тогтоомж, олон улсын конвенцийг зөрчсөн явдал юм” гэжээ.

Мөн энэ уулзалтад оролцсон Финландын Гадаад хэргийн сайд Пекка Хаависто, Шведийн Ерөнхий сайд Ульф Кристоссон нар үг хэлсний дараа, “Финлянд дангаараа НАТО-д элсэхгүй, харин Шведтэй хамт элсэхийг хүлээх болно” гэдгээ мэдэгджээ. Швед, Финлянд хоёр хамтдаа цэргийн стратегийн бүхэл бүтэн цогц байгаа бөгөөд Шведгүйгээр НАТО-д элсэх нь Финляндын ашиг сонирхолд нийцэхгүй” хэмээн Пекка Хаависто бас онцолжээ.