Зүүн Өмнөд Ази Хятадын жуулчдын тэргүүн сонголт болж байна
2023-01-09 15:29:12
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улс энэ сарын 8-нд халдвар хамгааллын дэглэмээ өөрчилсний дараах хаврын баяраар, гадаадад жуучлах хүний тоо огцом нэмэгдэх төлөвтэй байна. Сингапур, Тайланд, Малайз зэрэг улсууд нь Хятадын жуулчдын зорих гол газар болж байна. Хятадын аялал жуулчлалын захиалгын платформын мөн өдрийн мэдээнд, "12-р сарын 27-ноос хойш Сингапурт жуулчны виз мэдүүлэх хүмүүсийн тоо 30 гаруй дахинаар нэмэгдсэн" гэжээ. Хятад жуулчдын Тайландад хийсэн зочид буудлын захиалгын тал хувь нь 20 хоногоос дээш хугацаатай байна.

Цар тахлаас өмнө Хятад улс олон улсын жуулчдын хамгийн чухал эх үүсвэр байсан юм. Хэдийгээр дэлхийн аялал жуулчлалын салбарын орлого ашиг богино хугацаанд тахлын өмнөх түвшиндээ эргэж орохгүй байх магадлалтай ч Хятадын жуулчид энэ онд дэлхийн аялал жуулчлалын хөгжилд чухал хувь нэмэр оруулна. Зарим улс орнууд Хятадын жуулчдыг хязгаарлах арга хэмжээ авч байгаа ч Зүүн өмнөд Азийн орнууд ийм төрлийн арга хэмжээнээс татгалзаж, тэднийг хүлээн авахад бэлэн байгаа тухай "Guardian" сонин мэдээлэв.

Малайзын бодлого ямар ч улс орныг ялгаварлан гадуурхахгүй хэмээн Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим хэлжээ. Малайзын зарим хүмүүс Хятад улс хилээ дахин нээх болсныг сөргөөр хүлээж авч байгаа тул тус улсын аялал жуулчлалын сайд хүмүүст "Хэлэх үгэндээ болгоомжтой байгаарай" гэж зөвлөж, хятадуудыг хүлээж авахгүй гэсэн сэтгэгдэл төрүүлэхгүй байхыг анхааруулжээ. Аялал жуулчлалын зөвлөх, Пир Андерсон компанийн үүсгэн байгуулагч Пир Андерсон хэлэхдээ, "Хятадын жуулчдад тавих шаардлага харьцангуй бага байгаа нь Зүүн Өмнөд Азийг Хятадын жуулчдын тэргүүн сонголт болгож байна" гэжээ.