Өрөмч хот эдийн засгийн шинэ бодлого боловсруулав
2023-01-09 11:00:55
Share
Share this with Close
youtube WeChat

ШУӨЗО гурван жилийн хугацаанд зах зээлийн цогцын 490 мянган аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжиж, хувийн бизнес эрхлэгчдийн татварыг 50 хувиар бууруулан, ондоо багтаан 100 гаруй ажил үйлс эрхлэх зах зээлийг байгуулахын тулд хичээн ажиллаж байна. Саяхан Өрөмч хотын ардын захиргаа, эрч хүчтэй, тогтвортой өсөлт, тогтвортой ажил эрхлэлт, хөгжлийг дэмжих цуврал бодлого боловсруулсан бөгөөд удахгүй хэрэгжүүлэх юм. Энэ удаагийн бодлогод 27 чиглэлээр 98 арга хэмжээг төлөвлөжээ.

Зах зээлийн хөгжлийн цар хүрээг тэлэхийн зэрэгцээ тухайн ӨЗО-ны төв Өрөмч хот хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хөгжлийг дэмжих арга хэмжээ авч, үйл ажиллагааны зардлыг бууруулах, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар хувийн аж үйлдвэр, худалдааны нэгжийн хөгжлийн ачааллыг бууруулж байна. Тухайлбал, 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс 2024 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хувийн бизнес эрхлэгчдийн нөөцийн татвар, хот тохижилт, барилга байгуулалтын татвар, үл хөдлөх хөрөнгийн татвар, хот суурины газар эдэлбэрийн татвар зэрэг татвар хураамжийг 50 хувиар хөнгөлөх болно.

Үүнээс гадна, бага орлоготой иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор, орон нутгийн засаг захиргаа "Өрөмч хотын бага орлоготой иргэдийн хөдөлмөр эрхлэлт, бизнес хийж орлогоо нэмэгдүүлэх гурван жилийн үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг боловсруулж, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, бизнес эрхлэхийг дэмжих, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх юм байна.