Устөрөгч хөдөлгүүрийн хяналтын үндэсний төв байгуулагдав
2023-01-10 10:09:05
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр Хятад улсын устөрөгч хөдөлгүүрийн чанарын хяналт шалгалтын анхны үндэсний төв Чүнчин хотод ашиглалтад орлоо. Энэ төв нь шинэ эрчим хүчний авто машны салбар, устөрөгчийн түлшээр ажилладаг тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийн гинжин хэлхээг хянан шалгах болно. 

Шинээр байгуулагдсан хяналт шалгалтын төв нь Хятадын устөрөгчийн эрчим хүчний хянан шалгалтын салбарын хоосныг нөхөж, устөрөгчийн түлшний зайны авто машинууд, устөрөгчийн түлш хэрэглэдэг мономерууд, зангилаа сэлбэг хэсгүүд, устөрөгчийн чанар, моторын батерейнууд зэрэг устөрөгчийн эрчим хүчний үйлдвэрлэлийн сүлжээг хянах юм. Шинэ эрчим хүчний чиглэлээр хөнгөн болон хүнд даацын тээврийн хэрэгсэлд туршилт хийх боломжтой. Харин устөрөгч батерейн хувьд, -40°C-аас 80°C-ийн орчинд найдвартай байдал, бат бөх чанар зэрэг олон туршилтуудыг хийх боломжтой. Устөрөгчийн дотоод хийн турбины хөдөлгүүрийн хувьд, суудлын автомашин болон худалдааны тээврийн хэрэгслийн түлшний зайны хөдөлгүүрийн чадварыг шалгах боломжтой бөгөөд туршилтын хүч нь ч 600 квт-д хүрч чаддаг.

Хятад улсад зайгаар ажилладаг автомашины борлуулалт хурдтай өсөж байна. Статистикийн мэдээгээр, борлуулалтын хэмжээ 2020 онд 1177 байсан бол 2021 онд 1596, 2022 онд 3000 хүрчээ.