21-р зуунд мөсөн голын ихэнх нь устаж үгүй болно
2023-01-10 10:14:24
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр, дэлхийн мөсөн голууд маш хурдацтай хайлж байна. Сүүлийн үеийн судалгаагаар, 21-р зууны эцэс гэхэд дэлхийн мөсөн голын талаас 80 гаруй хувь нь бүрэн хайлж, алга болох төлөвтэй байна. Мөсөн голууд эрдэмтдийн таамаглаж байснаас хурдан багасч, алга болж байна хэмээн судлаачид мэдэгдэв.

Гренланд арлууд болон Антарктидын мөсөн бүрхүүлийг эс тооцвол дэлхийн 215,000 орчим мөсөн голыг бүрэн судалгаанд хамрагдсаныг “Шинжлэх ухаан” сэтгүүл онцолжээ.

Юутай ч Европын Альп, Кавказын нурууд болон Америкийн Андын нурууны мөсөн голууд цөм 20-р зууны эцэс гэхэд бараг бүрэн алга болно. Мөсөн голууд хайлж байгаа нь цэвэр усны нөөцөө алдаж буй хэрэг бөгөөд дэлхийн 2 тэрбум хүн амд нөлөөлж болзошгүй байна хэмээн тус нийтлэлд дурджээ.