Аэробус 2022 онд 661 онгоц нийлүүлэв
2023-01-11 10:02:38
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Европын нисэх онгоц үйлдвэрлэгч Аэробус компани 2022 онд дэлхийн 84 захиалагчид иргэний агаарын тээврийн 661 онгоц нийлүүлсэн нь өмнөх онтой харьцуулахад 8 хувиар нэмэгдсэн хэмээн тус компаниас мэдээллээ.

Аэробус компани 2022 онд А220 онгоц 53, А320 онгоц 516, А330 онгоц 32, А350 онгоц 60-ыг  нийлүүлжээ.

2022 онд Аэробусын зорчигч тээврийн хөлгийн урьдчилсан захиалгын тоо 1078 байсан ч бодит захиалга 820 хийгджээ. Оны эцсийн байдлаар тус компани 7239 онгоцны нөөцтэй байна.

Аэробусын гүйцэтгэх захирал Гийом Фори, "2022 онд иргэний зориулалттай нисэх онгоцны нийлүүлэлтийн тоо бидний төлөвлөж байснаас илт бага байсан хэдий ч олон тооны захиалга нь Аэробусын бүтээгдэхүүний чанар, шугамын хүчин чадал, өрсөлдөх чадварыг илэрхийлж байна" гэжээ.