Дэлхийн эрсдэлийн дүгнэлтийг зарлав
2023-01-12 10:14:13
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Швейцарийн Женев хотод төвтэй Дэлхийн эдийн засгийн форум энэ сарын 11-ний өдөр 2023 оны Дэлхийн эрсдэлийн дүгнэлтийг зарлахдаа "Амьжиргааны өртөг нэмэгдэж байгаа нь дэлхий дахинд тулгараад байгаа богино хугацааны хамгийн ноцтой эрсдэл, харин үр дүнгүй хариу үйл ажиллагаанаас болсон уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн урт хугацааны хамгийн ноцтой эрсдэл болж байна" гэлээ.

Дүгнэлт нь дэлхийн эрсдэлийн шинжээч, бодлого боловсруулагч, салбарын тэргүүлэгчдээс бүрдсэн 1200 гаруй төлөөллийн санал бодолд үндэслэгджээ.

Тус дүгнэлтэд ирэх хоёр жил болон дараагийн 10 жилийн хугацаанд дэлхий нийтэд тулгарах богино болон урт хугацааны эхний 10 эрсдэлийг ноцтой байдлын дарааллаар нь жагсаасан байна. Үүнд, амьжиргааны өртгийн нэмэгдэл, байгалийн гамшиг, цаг уурын эрс тэс үзэгдэл, гео эдийн засгийн мөргөлдөөн зэрэг нь дэлхийн богино хугацааны эрсдэлүүдийн эхний гуравт, харин уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж амжихгүй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож чадахгүй байгаа байдал болон байгалийн гамшиг, цаг агаарын эрс тэс үзэгдлүүд хамгийн ноцтой урт хугацааны эрсдэлд тооцогджээ.

Мөргөлдөөн, гео-эдийн засгийн сөргөлдөөн нь хоорондоо нягт холбоотой дэлхийн олон эрсдэлийг үүсгэсэн гэж дээрх дүгнэлтэд онцолжээ.  Ирэх хоёр жилд эрчим хүч, хүнсний хомсдол дэлхий нийтийг түгшээж, амьжиргааны өртөг болон өрийн үйлчилгээний өртөг эрс нэмэгдэх болно. Мөн эдгээр богино хугацааны эрсдэлүүд нь уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлыг хамгаалах зэрэг урт хугацааны эрсдэлийг шийдвэрлэх олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна хэмээн дурджээ.