Хятад улс хөгжиж буй орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ
2023-01-12 17:45:03
Share
Share this with Close
youtube WeChat

1-р сарын 12-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин хэвлэлийн ээлжит бага хурлын үеэр хэлэхдээ, хөгжиж буй орнуудын нийтлэг хүсэл, зүй ёсны асуудалд олон улсын хамтын нийгэмлэг анхаарал хандуулж, хөгжиж буй орнуудтай эв нэгтэй хамтын ажиллагаа, хамтын хөгжлийг дээд хэмжээнд чухалчлан үзэхийг Хятад улс санаачилсаар ирсэн гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, Энэтхэг 1-р сарын 12-13-ны өдрүүдэд "дэлхийн өмнөдийн орнуудын дуу хоолой" цахим уулзалт зохион байгуулж, хөгжиж буй орнуудын санхүүгийн хөгжил, эрчим хүчний аюулгүй байдал зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Энэхүү дээд хэмжээний уулзалтад Их Хорийн хөгжиж буй орон болон шинээр хөгжиж буй эдийн засгийн цогцыг уриагүй байна. Ван Вэньбин хэлэхдээ, Энэтхэгийн тал Хятадын талд уулзалтынхаа зорилт болон төлөвлөгөөг мэдэгдсэн гэжээ.



\Н.Пүрэвжав\