ХАА-н салбарт өндөр технологи нэвтрүүлж байна
2023-01-13 10:27:06
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи технологийн дэмжлэгтэй аж үйлдвэрийн хөгжлийн шинэ механизм, загварыг бий болгон, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тогтвортой үйлдвэрлэл, нийлүүлэлт, хөдөө тосгоны хөгжлийг дэмжих зорилгоор тутарга, эрдэнэ шиш, шар буурцаг, рапс, хүнсний ногооны салбарын шинжээчдийн бүлгийг энэ сарын 12-нд байгуулав.

Хятадын ХАА-н ШУА-аас зохион байгуулсан салбарын шинжээчдийн хэсгийн анхны хурлаас улаан буудай, тутарга, эрдэнэ шиш, буурцаг, рапс, хүнсний ногооны салбарын шинжээчийн нийт зургаан бүлэг байгуулаад байгаа аж.

2022 онд тус академийн 1000 гаруй мэргэжилтэн орон нутагт ажиллаж, улсын хэмжээнд 20 гаруй муж, хот, 300 гаруй хошуу, дүүрэгт шинжлэх ухаан, технологийн удирдамжийн үйлчилгээ үзүүлэн, онлайн болон оффлайн хэлбэрээр 1000 орчим сургалт, бусад арга хэмжээ зохион байгуулжээ. Мөн рапс, хүнсний ногоо, төмс, хөвөн, жимс жимсгэнэ, цай, саалийн үнээ, тэжээлийн мал, шувууны аж ахуй зэрэг 20 гаруй салбарт өндөр бүтээмжтэй, үр ашигтай технологийг нэвтрүүлжээ.