Ганц хоногт давхацсан тоогоор 40 гаруй сая хүн зорчжээ
2023-01-14 14:35:26
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн тоо баримтын дагуу, 2023 оны 1-р сарын 13 буюу Хятадын хаврын баярын зорчигч тээврийн ажил эхэлсэн долоо дахь өдөр үндэсний хэмжээнд төмөр зам, авто зам, усан зам, агаарын тээврээр давхацсан тоогоор 40 сая 202 мянган хүн зорчиж, 2019 оны мөн үеийнхээс 48.2%, 2022 оны мөн үеийнхээс 53.8%-иар тус бүр нэмэгджээ. 

Үндэсний хэмжээнд давхацсан тоогоор төмөр замаар 7 сая 415 мянган хүн, авто замаар 31 сая 80 мянган хүн, хөлөг онгоцоор 408 мянган хүн, нисэх онгоцоор 1 сая 299 мянган хүн зорчсон нь 2019 оны мөн үеийнхээс тус бүр 26.7%, 52%, 66.3%, 27.2%-иар, 2022 оны мөн үеийнхээс тус бүр 32.8%, 60.9%, 21.9%, 48.2%-иар өсөв.