Хятадын гадаад худалдаа эрч хүчтэй хөгжиж байна
2023-01-14 17:44:00
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын гадаад худалдааны хэмжээ анх удаа 40 их наяд юанийг давлаа. Энэ нь 6 жил дараалан дэлхийн хамгийн том худалдааны том гүрний статусаа хадгалсаар байна. 1-р сарын 13-нд нийтэлсэн Хятадын 2022 оны гадаад худалдааны үзүүлэлт нь олон улсын хамтын нийгэмлэгийн Хятадын эдийн засагт итгэх итгэлийг улам нэмэгдүүлэв.

Хятадын Гаалийн ерөнхий газрын нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 2022 онд Хятадын экспорт импортын бараа бүтээгдэхүүний худалдааны нийт хэмжээ 42 их наяд 700 тэрбум юаньд хүрч, 2021 оныхоос 7.7 хувиар өсөв. 2022 онд дэлхийн эдийн засгийн уналтын эрсдэл нэмэгдэж, гадаад эрэлтийн өсөлт саарч, цар тахал дэлхий дахинд нөлөөлж байсан хэдий ч Хятадын гадаад худалдаа бүх хүндрэл бэрхшээлийг даван туулав.

Гадаад худалдаа бол эдийн засгийн сэргэлтийг харуулах хэмжүүр юм. Хятадын 2022 оны гадаад худалдааны тайлангийн үзүүлэлт гайхалтай байгаа нь Хятадын эдийн засаг уян хатан, асар их нөөц боломж, урт хугацааны үндсэн суурь нь өөрчлөгдөөгүй байгааг харуулж байна. 

2022 онд Хятадын гадаад худалдааны "анд нөхдийн хүрээ" үргэлжлэн бэхжиж, өргөжин тэлсээр байна. АСЕАН, Европын Холбоо зэрэг худалдааны томоохон түншүүдийн экспорт хурдацтай өсөлтөө хадгалж, "Бүс ба зам" дагуух улс орнуудад экспорт 20%-р нэмэгдэв. Өнгөрсөн жилээс эхлэн Хятадын засгийн газар гадаад худалдааны компаниудад ложистик тааруу, санхүүгийн хүндрэл зэрэг асуудлыг шийдвэрлэхэд нь туслах зорилгоор гадаад худалдааны тогтвортой байдал, чанарыг ахиулах олон арга хэмжээ авчээ. Эдгээр бодлого, арга хэмжээ ээлж дараалан хэрэгжиж эхэлснээр Хятадын гадаад худалдааны байгууллагуудын эрч хүч үр дүнд хүрч байна.

Халдварт өвчний нөхцөл байдалд Хятадын гадаад худалдаа нь үйлдвэрлэлийн хүчин чадал, нийлүүлэлтийн бүрэн сүлжээ зэрэг давуу талыг бүрэн ашиглаж, дэлхийн нийлүүлэлтийн дутууг үр дүнтэй нөхөж, дэлхийн худалдаа болон дэлхийн эдийн засгийг сэргээхэд чухал хувь нэмэр оруулсан юм.

Өнгөрсөн оны сүүлчээр болсон Төвийн эдийн засгийн ажлын бага хурлын үеэр "дотоодын эрэлт хэрэгцээг өргөжүүлэх", "өндөр түвшний нээлттэй байдлыг дэмжихийг тууштай хэрэгжүүлэх" зэрэг нь чухал түлхүүр үгс байсан юм. 2023 онд Хятадын гадаад худалдаа үргэлжлэн сэргэж, Хятадын эдийн засгийг илүү хурдтай ажиллуулж, дэлхийн эдийн засгийн өсөлтийн чухал хөдөлгүүр хэвээр байх болно.