Бениний ерөнхийлөгч Чинь Ганг хүлээн авч уулзжээ
2023-01-15 15:12:08
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн нутгийн цагаар 1-р сарын 13-нд Котону хотноо Бениний ерөнхийлөгч Атанас Талон Хятад улсын ГХЯ-ны сайд Чинь Ганг хүлээн авч уулзжээ. 

Атанас Талон Ши Жинтпин даргад мэндчилгээ дамжуулахыг Чинь Гангаас хүсээд, Хятадын шинээр томилогдсон ГХЯ-ны сайд  Африкт хийсэн анхны айлчлалдаа Бенинийг багтаасан байна. Түүнчлэн Бенин, Хятад дипломат харилцаагаа сэргээсний 50 жилийн ойг саяхан тэмдэглэж өнгөрүүлсэн нь хоёр орны найрамдал, нягт харилцааг харуулж байна. Бид Хятадын урт хугацааны туслалцаа дэмжлэгийг нандигнан үзсээр ирсэн. Манай улс хэдийгээр том гүрэн биш боловч эрх тэгш,  шударга ёсны талд зогссоор ирлээ. Бид Хятад улстай үргэлжлүүлэн  найдвартай сайн найзын харилцааг хөгжүүлэх болно гэжээ. 

Чинь Ган Ши Жиньпин даргын дотнын мэндчилгээг Ерөнхийлөгч Атанас Талонд уламжлаад, хагас зууны турш Хятад, Бенин харилцан хүндэтгэж, эрх тэгшээр харилцсаар ирсэн. Язгуур ашиг сонирхолтой холбоотой, анхаарал хандуулж буй томоохон асуудлуудаар Бенин Хятад улсыг ойлгон дэмжиж ирсэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна. Улс төрийн хувьд үргэлжлүүлэн харилцан итгэлцэж, хамтдаа хөгжил дэвшилд хүрэх сайн түнш байхад бэлэн байгаа. Түүнчлэн хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголт болон Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Сайд нарын хэмжээний наймдугаар бага хурлын үр дүнг хамтдаа хэрэгжүүлж, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байгаа. Хятадын нэр нөлөө бүхий компаниуд  Бенинд хөрөнгө оруулалт хийхийг бид дэмжих бөгөөд Хятадын байгууллага нэгж, ажилтнуудын аюулгүй байдал, хууль ёсны эрх ашгийг хамгаалахыг Бенин талд найдаж байна гэжээ. 

Чинь Ган, Бид Бенин улстай засаглалын талаарх туршлагаа солилцоход бэлэн байгаа бөгөөд Бенин үндэснийхээ нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замыг эрэлхийлэхийг дэмжинэ. Мөн Хятад, Африкийн хамтын ажиллагааны үзэл баримтлалыг мөрдөж, Бенинийг оролцуулсан Африкийн орнуудтай эв нэгдэлтэй хамтран ажиллаж хамтын хөгжилд хүрэхэд бэлэн байна гэжээ. 

Бенинд айлчлах үеэр Чинь Ган тус орны гадаад хэргийн сайд Абэноситэй хэлэлцээ хийж, хүмүүнлэгийн солилцоог оролцуулсан хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зуржээ.