Хятад, Европын бизнес эрхлэгчид өндөр түвшний дугуй ширээний уулзалт хийжээ
2023-01-15 15:11:55
Share
Share this with Close
youtube WeChat

13-ны өдөр Брюссельд ЕХ дахь Хятадын Худалдааны нийгэмлэг болон Европын Холбооны Хятад дахь Худалдааны нийгэмлэг хамтран "Хятад, Европын холбооны бизнесийн салбарын лидерүүдийн дугуй ширээний уулзалт"-ыг зохион байгуулж, Хятад, Европын орнуудын засгийн газар, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн салбарын 70 орчим төлөөлөгч оролцож, Хятад, Европын хамтын ажиллагааны талаар чөлөөтэй ярьж, Европын Комисс мөн уулзалтад ажиглагчдаа оролцуулсан байна. Ингэснээр цар тахлаар хаагдсан Хятад, Европын бизнесийн салбарын өндөр түвшний оффлайн харилцаа сэргэсэн байна.

БНХАУ-аас Европын Холбоонд суугаа Төлөөлөгчийн газрын Эдийн засаг, худалдааны албаны элчин төлөөлөгч Пэн Ган илтгэлдээ, Хятад, ЕХ-ны худалдааны хэмжээ өнгөрсөн онд хүнд нөхцөлийг сөрж өсөн нэмэгдсэн бөгөөд олон салбарын хамтын ажиллагаа гүнзгийрсээр байна.. ЕХ дахь Хятадын Худалдааны нийгэмлэг, Хятад дахь Европын Холбооны Худалдааны нийгэмлэг нь Хятад, Европын Холбооны эдийн засаг, худалдааны харилцааны гүүр болж чухал үүрэг гүйцэтгэж байна. Хоёр худалдааны нийгэмлэг цаашид аж ахуйн нэгжүүдийн өмнөөс ажиллаж, протекционизмыг хамтран эсэргүүцэхийг хүсэж байна гэжээ.

ЕХ-Хятадын Худалдааны нийгэмлэгийн тэргүүн Шүй Хайфэн хэлсэн үгэндээ, Хятад улс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг оновчтой болгож, тохируулсны дараа Хятад, Европын аж ахуйн нэгжүүд солилцоо, хамтын ажиллагааны шинэ боломжуудтай тулгарч байна гэжээ.

Хятад дахь Европын Холбооны Худалдааны нийгэмлэгийн тэргүүн Йорг Вуттке хэлэхдээ, Хятад дахь Европын холбооны аж ахуйн нэгжүүд Хятад улс бизнесийн орчныг цаашид сайжруулахыг хүсэн хүлээж байгаа бөгөөд хүндрэл бэрхшээлийг даван туулж, "Хятадад үлдэхийг" шаардаж байна гэжээ.