57 сая 450 мянган му газрыг ойжуулжээ
2023-01-15 15:01:05
Share
Share this with Close
youtube WeChat

2022 онд Хятад улсын ойн аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн нийт хэмжээ 8 их наяд юанийг давж, модлог тослог ургамал, ой шугуйд түшиглэсэн мөөг, хүн орхоодой, цэцэг зэрэг таримал, зөөгийн бал, эко аялал зэрэг салбар түргэн хөгжиж, ой шугуйтай холбоотой экспорт, импортын худалдааны нийт хэмжээ 188 тэрбум 300 сая ам долларт хүрэв. Түүнчлэн 2022 онд үндэсний хэмжээнд 57 сая 450 мянган му газрыг ойжуулж, 48 сая 210 мянган му бэлчээрийг сэргээсэн юм уу өвс ургамлын үүлдрийг сайжруулсан тухай Хятадын Ойн аж ахуй, нутаг бэлчээрийн үндэсний газраас саяхан мэдээллээ. 

2022 онд, Шаньши, Ганьсү, Өвөр Монгол, Хүнань, Гуандүн, Гуанши, Жянши зэрэг 7 муж, өөртөө засах орны хүний хүчээр тарьж ургуулсан ойн талбай бүгд 1 сая му-г давж, үндэсний хэмжээнд ой шугуй, нутаг бэлчээрийг системтэй засаж сэргээх 51 томоохон төсөл хэрэгжүүлжээ. 

2022 оны 12-р сард, Хятадын Ойн аж ахуй, нутаг бэлчээрийн үндэсний газар, Байгалийн нөөцийн яам хамтран “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөлтийн төлөвлөгөө”-г нийтэлж, 1.1 сая квадрат километр талбайтай үндэсний зэрэглэлийн 49 цэцэрлэгт хүрээлэнд нэр дэвшсэн бүсийг төлөвлөсөн нь Хятад улсын эх хуурайн нийт газар нутгийн 10.3%-тай тэнцжээ.