Нэгдүгээр сарын 16-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлын үеэр “эх сурвалжид мэдээлснээр, сүүлийн өдөр Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны дарга Ма Шяовэй ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханомтой утсаар ярьж, Хятад улсын өнөөгийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажлын талаар санал солилцон гэсэн. Үүнд ДЭМБ-ын зүгээс Хятад улсын өнөөгийн цар тахлын эсрэг ажлаа танилцуулсанд талархал илэрхийлсэн бөгөөд тухайн өдөр Хятад улс цар тахлын талаарх бүхий л мэдээллээ нийтэлснийг сайшаасан байна. Энэ тухай хэвлэлийн төлөөлөгч ямар байр суурьтай байна?” гэсэн сэтгүүлчийн асуултад хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хариулжээ.
Тэрээр хэлэхдээ, "1-р сарын 14-нд Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны дарга Ма Шяовэй ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханомтой утсаар ярьж, өнөөгийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажлын талаар санал солилцон юм. Тедрос Адханом Хятадын засгийн газрын цар талын эсрэг ажлыг өндрөөр үнэлсэн бөгөөд Хятад улс урт хугацааны турш цар тахлын эсрэг ажлын талаар ДЭМБ-тай солилцоо хийж, цар тахлын талаарх мэдээллээ хуваалцсанд талархал илэрхийлсэн. Мөн хоёр тал цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах тухай техникийн солилцоо, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, олон улсын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамтдаа хамгаалахаар тохиролцсон" гэжээ.