Хот суурингийн хөдөлмөр эрхлэгчдийн тоо 12 сая гаруйгаар нэмэгдэв
2023-01-17 15:42:52
Share
Share this with Close
youtube WeChat

2022 онд Хятадын хот суурингийн хөдөлмөр эрхлэгчдийн тоо 12 сая 60 мянгаар нэмэгдэн, ажлын байрны тоог 11 саяаар нэмэгдүүлэх бүтэн жилийн товлосон зорилтоо давуулан биелүүлсэн хэмээн Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн албанаас энэ сарын 17-нд хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэв.

Хятад улсын компаниудын хөдөлмөр эрхлэгчид долоо хоног тутамд дунджаар 47.9 цаг ажиллажээ. Мөн хөдөө орон нутгаас 295 сая 620 мянган хүн хот орж ажил хөдөлмөр эрхэлсэн нь 2021 оныхоос 3 сая 110 мянгаар буюу 1.1 хувь нэмэгджээ. Үүний дотор 123 сая 720 мянган хүн тухайн нутгийнхаа жижиг хотуудад очиж ажил эрхэлсэн нь 2.4 хувиар өсөж, 171 сая 900 мянган хүн гадна муж хотуудад очиж ажил хөдөлмөр эрхэлсэн нь 0.1 хувиар нэмэгджээ. Хот орж ажил эрхлэгчдийн сарын дундаж орлого 4651 юань хүрсэн нь 2021 оныхоос 4.1 хувиар дээшилсэн байна.



\Уртнасан\