Хятадын уламжлалт соёлын онцлогийг харуулах болно
2023-01-17 15:46:05
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын төв радио телевизийн 2023 оны хаврын баярын гала тоглолтын дөрөв дэх удаагийн бэлтгэл үзүүлэг энэ сарын 16-ны орой Бээжинд боллоо.

Хятадад хадгалагдан үлдсэн хамгийн эртний ший янгууны нэг-Пушянь ший болон Хятадын хамгийн эртний хөгжмийн нэг-Нань инь аялгуу анх удаагаа хаврын баярын Гала тоглолтын тайзнаа эгшиглэж, олон мянган жилийн турш уламжлагдан ирсэн Хятадын гайхамшигтай уламжлалт соёлын сэтгэл татам байдлыг онцлон харуулжээ.

Пушянь ший жүжиг нь одоогоос 1000 гаруй жилийн түүхтэй, Хятадын зүүн өмнөдийн Фүжянь мужийн Путянь, Шяньюү зэрэг газарт өргөн дэлгэрч байв. 2006 онд үндэсний биет бус соёлын өвийн эхний ээлжийн жагсаалтад орж байсан юм.