Хятад улс дэлхийн эдийн засгийн сэргэлтэд хувь нэмрээ оруулна
2023-01-17 16:22:08
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь нэгдүгээр сарын 17-нд ээлжит хэвлэлийн бага хурлыг хийлгэв. Олон улсын мэргэжлийн байгууллагууд Хятадын эдийн засгийг ерөнхийд нь өөдрөгөөр харж байгаа гэх мэдээллийг сэтгүүлчдийн зарим нь тодруулсаны хариуд тэрбээр дорх хариултыг өгсөн юм.

Ван Вэньбинь хэлэхдээ, "Хятад улс тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлогоо оновчтой болгосноор, эдийн засгийн өсөлтөө цаашид ахиулж дэлхийн эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулах болно хэмээн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын ерөнхий захирал Бренде саяхан хэлсэн юм. Хятадын эдийн засаг 2023 онд тогтвортой өсөж, дэлхийн эдийн засгийн хамгийн том эерэг хүчин зүйл болно хэмээн Олон улсын валютын сан үзэж байна" гэжээ.

Тэрбээр мөн, "Хятад улс дэлхийн эдийн засгийн сэргэлтэд ихээхэн дэм болж итгэлийг нь дэмжих болно" гэжээ.