2023 оны сар шинийн цэнгүүнд их олон шинэ дэвшилтэт технологи ашиглана
2023-01-16 20:00:13
Share
Share this with Close
youtube WeChat

1-р сарын 21-нд Хятадын уламжлалт хаврын баяр буюу цагаан сарын битүүн тохиох бол ХТРТ уламжлал ёсоор сар шинийн цэнгээнт нэвтрүүлгээ үзэгч түмэндээ өргөн барих юм.

1-р сарын 16-нд ХТРТ хэвлэлийн бага хурал хийж, сар шнийн цэнгүүний бэлтгэл ажил, технологи зэрэг талаар танилцуулахдаа, энэ оны цэнгээнт нэвтрүүлэгт анх удаа бие даан судлан бүтээсэн 8К хэт өндөр нягтралтай камерыг анх ашиглах бөгөөд “8К хэт өндөр нягтрал+Аудио Вивид” загвараар шууд нэвтрүүлэг цацна. Мөн VR, XR зэрэг дэвшилтэт технологийг ашиглан, 5G үүлэн холболтоор Англи, Испани, Франц, Араб, Орос зэрэг 68 төрлийн хэлээр дэлхийн 170 гаруй улс орон, бүс нутгийн 700 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл цэнгээнийг шууд нэвтрүүлэх юм уу дамжуулан нэвтрүүлнэ гэжээ.