Хятадын том оврын нисэх онгоц Чиндао хотод ирлээ
2023-01-17 09:56:50
Share
Share this with Close
youtube WeChat

Нэгдүгээр сарын 15-ны өдрийн 11 цаг 14 минутад China Eastern Airlines компанийн дотооддоо үйлдвэрлэсэн MU7811 нислэгийн дугаартай С919 онгоц Шанхайн Хунчяо олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрч, Хятадын зүүн биеийн Чиндао хотод амжилттай газардсан байна.

2022 оны 12-р сарын 26-нд China Eastern Airlines компанийн C919 онгоц 100 цагийн баталгаажуулалтын нислэгээ эхлүүлсэн юм.

C919 том оврын онгоц маршрутын баталгаажуулалтын нислэгээ дуусгасны дараа буюу 2023 оны хавар онгоцыг арилжааны болон зорчигч тээврийн үйлчилгээнд албан ёсоор оруулах төлөвтэй байна.