Лю Хэ АНУ-ын Сангийн сайдтай хэлэлцээ хийнэ
2023-01-17 09:54:18
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 16-нд Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч, Хятадын ерөнхий сайдын орлогч Лю Хэ АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллентэй уулзан хэлэлцээ хийхтэй холбогдуулан сурвалжлагчийн сонирхсон асуултад хариулахдаа: "Хятад, Америкийн эдийн засаг худалдааны багийнхан сайн сайхан харилцаа холбоогоо хадгалж байна. Хоёр орны төрийн тэргүүн нарын Бали арал дахь уулзалтаар тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэн, макро эдийн засаг, банк санхүүгийн бодлогын зохицуулалтаа эрчимжүүлэхийн тулд ерөнхий сайдын орлогч Лю Хэ, Сангийн сайд Жанет Йеллен нар нэгдүгээр сарын 18-нд Швейцарын Цюрихт уулзах болно" гэжээ.

 

\Уртнасан\