Хонконг хэрэглээний тасалбар гаргажээ
2023-01-17 11:18:35
Share
Share this with Close
youtube WeChat

Хонконгийн боомт энэ сарын 8-ны өдрөөс эхлэн эх газар болон Хонконг хооронд зорчих хөдөлгөөнийг үе шаттайгаар, эмх цэгцтэй сэргээж эхэллээ.

Хонконгийн онцгой бүсийн засаг захиргааны Хил гаалийн албаны урьдчилсан мэдээгээр, тухайн өдрийн 16:00 цагийн байдлаар, Хонконгийн Лүөма жөүгийн салбар шугам, Хонконг-Жухай-Макаогийн гүүр, Вэнь Жиньду болон Шэньжэнь булангийн боомт зэрэг хуурай замын боомтоор нийтдээ бараг 36 мянга гаруй хүн Хонконг руу орж гарчээ. Түүнчлэн Хонконгийн нисэх буудлаар дамжин агаараар орж гарсан хүний тоо 32 мянга орчимд хүрч, усан замаар орж гарах хүний тоо бараг 2100-аас давсан байна.

Хонконгийн худалдааны том төвүүд эх газрын жуулчдыг татахын тулд 18 сая хонконг доллар буюу 2.3 сая ам доллартой тэнцэхүйц хэрэглээний урамшууллын тасалбар гаргажээ.