Сар шинээр мөсөн дэнгийн наадам болно
2023-01-18 16:36:03
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын умард нутгийнхан өвлийн улиралд нэгэн өвөрмөц содон урлал хийдгээрээ ихээхэн алдартай. Үүнийг "Мөсөн дэн" хэмээн нэрлэдэг бөгөөд аялал жуулчлалын онцлог контентийн нэг юм. Бээжингийн Яньчин дүүргийн Лун Чин хавцалд цаг агаар өвөлдөө хүйтэн хуурай байдаг нь мөсөн дэнгийн үзүүлэн хийхэд маш тохиромжтой. 2023 оны Бээжингийн Лун Чин хавцлын мөсөн дэнгийн наадам хаврын баярын үеэр зочдоо хүлээн авахад бэлэн болжээ. Мөнх ногооноороо байдаг өмнөд нутгийнхан болон халуун орны жуулчид мөсөн дэнгийн наадмыг ихээхэн шохоорхдог бөгөөд мөсөөр хийсэн төрөл бүрийн хэлбэр хийцтэй эд зүйлс, урлагийн бүтээлүүдийн дотор гэрэл суурилуулснаар гайхалтай шидэт ертөнцийг бий болгодог ажээ.



\Уртнасан\