Орос Украины довтолгоо үргэлжилсээр
2023-01-18 14:32:53
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлэлд дурдсанаар, өнгөрөгч хоногт Оросын арми Донецкийн чиглэлд дайралт хийсээр байгаа ажээ. Купянск, Хонглиман, Өмнөд Донецкийн чиглэлд Украины цэрэг Оросын дайралтад өртсөн байна. Мөн Харьков мужид Оросын арми Украины зэвсгийн агуулах, радарын станц зэрэг объектуудад цохилт өгчээ.

Харин мөн өдөр буюу энэ сарын 17-нд Украины Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлснээр, Оросын арми одоогийн байдлаар Бахмут чиглэлд хүчээ төвлөрүүлж, Соледар, Бахмут болон бусад газрууд руу довтолсоор байна. Мөн өдөр Украины агаарын цэргийн хүчин Оросын цэрэг арми, зэвсэг техникүүд төвлөрсөн бүс нутагт олон удаагийн цохилт өгчээ. Украины пуужин, артиллерийн ангиуд Оросын командын цэг, зэвсгийн агуулах зэрэг бай руу довтолсоор байгаа юм.