Нээлттэй Хятад улс дэлхий дахинд илүү их боломжийг олгоно
2023-01-19 17:33:23
Share
Share this with Close
youtube WeChat

"Нээлттэй байдал, хамтын ажиллагаа" бол шинэ эрин үеийн Хятадын дипломат харилцааны тодорхой түлхүүр үг юм. Дэлхийн эдийн засагт хуримтлагдсан эрсдэл, ивээх үзэл газар авч буй үеэр Хятад улс хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, нээлттэй байлгах хурдаа хэзээ ч зогсоогоогүй. Ши Жиньпин Хятад улс нээлттэй байх санаачилгыг олон удаа дэлхий нийтэд тунхаглаж, эдийн засгийн даяаршлыг ахиулах хамгийн хүчтэй дуу хоолойгоо илэрхийлж, нээлттэй Хятад улс ч дэлхийн хөгжилд илүү их боломж олгож байна.

Нэгдүгээр сарын дунд үеэр, Гаалийн ерөнхий газар 2022 оны Хятадын гадаад худалдааны талаарх хамгийн сүүлийн үеийн тоо баримтыг нийтэлж, Хятадын бараа бүтээгдэхүүний худалдааны импорт экспортын нийт хэмжээ анх удаа 40 их наяд юанийг давж, цар хүрээ нь түүхэн шинэ тэмдэглэл тогтоожээ. 6 жил дараалан дэлхийн хамгийн том худалдааны экспортлогч орны байр сууриа хадгалсаар байна. Дэлхийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд гадаад худалдааны энэхүү амжилт нь Хятад улс дээд хэмжээнд нээлттэй байхыг чармайж буйн тод илэрхийлэл болсон юм.

2022 оны нэгдүгээр сард "Дэлхийн эдийн засгийн луужин" гэгддэг Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын видео хуралд Ши Жиньпин хэлсэн үгэндээ Хятад улсын нээлттэй бодлогыг тууштай тайлбарлав. "Хятад улс нэгдсэн, нээлттэй, өрсөлдөөнтэй, эмх цэгцтэй зах зээлийг бий болгоно. Бүх төрлийн хөрөнгө Хятадад хууль ёсны дагуу, дүрмээр ажиллаж, Хятадын хөгжилд эерэг үүрэг гүйцэтгэхийг Хятад улс сайшааж байна. Хятад улс дээд түвшний нээлттэй байдлыг цаашид өргөжүүлж, дүрэм журам, удирдлага, стандарт зэрэг тогтолцооны чөлөөт байдлыг тууштай өргөжүүлж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд дотоодын ижилхэн хөнгөлөлт үзүүлж, "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг өндөр чанартай хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ" гэв.

Хятадын Коммунист Намын 20-р их хурал түүхэн шинэ эхлэл дээр зогсож, нээлттэй эдийн засгийг хөгжүүлэх үндсэн бодлогыг тууштай баримтална гэдгээ тодорхой илэрхийлэв. Нээлттэй Хятад улс шинэ бүтээн байгуулалтаараа дэлхийн орнуудад илүү их боломжийг олгох нь дамжиггүй.