Ши Жиньпин хаврын баяраар ард түмэнтэйгээ
2023-01-19 16:53:34
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадуудын хувьд Цагаан сар бол бүх баярын дотроос хамгийн чухал нь. Жил бүрийн Хаврын баяр-Цагаан сараар хятад хүмүүс төрөлх нутаг, төрсөн гэр голомтоо зорьцгоох бөгөөд орон гэрээ гоёж чимэглэн, найр наадмын элбэг ширээ засаж халуун ам бүлээрээ цуглан, үгийн сайныг хэлцэж, өлзий ерөөлөөр мэндчилдэг билээ. 

Хятад улсын дарга Ши Жиньпин 2023 оны нэгдүгээр сарын 18-нд Бээжингээс олон газар орны ард олонтой цахимаар холбогдон хаврын баярын мэндчилгээ дэвшүүллээ. Цагаан сарын баяр тохиох бүрт төрөл төрөгсдөө улам ихээр санадаг гэсэн агуулгатай шүлгийн мөр бадгийг Хятадын айл өрх болгон сайн мэддэг. Хаврын баяр ойртсон өдрүүдэд Ши Жиньпин Хятадын олон газраар биечлэн очиж, ард түмнээ эргэж, тэдэнтэй хууч хөөрч, олон нийтийн сэтгэлийг зовоож буй шийдэгдээгүй асуудал бэрхшээлийг нь асууж лавлаж, шинэ жилээ ямар бодол санаатай угтаж байгааг нь сонсож, ард олонтойгоо хаврын баярыг хамтдаа угтаж ,баяр хөөрөөс нь хуваалцдаг уламжлалтай. 2012 онд Хятад улсын удирдагч болсноос хойш Ши Жиньпин хаврын баярыг тохиолдуулан баруун бүс, өмнөд нутаг хийгээд хойд нутгийн хамгийн ядуу хоцрогдонгуй тосгодоор очиж, -30 гаруй хэмийн хүйтэнд цас мөсөнд хучигдсан цэргийн хуаран, ойн бүсэд ажиллаж, далайн түвшнээс дээш 2500 метрийн өндөрлөгт буй үндэстний цөөнхийн тосгонд ч зочилж байсан. Ногооны зах, супер маркетээр орж, түүнчлэн халамжийн хүрээлэнд өсөж буй хүүхдүүдийг эргэж, бас зарим ард олонд өөрийн гараар цагаан сарын бэлэг хүргэж, хамт банш хийж, цагаан сарыг тэмдэглэж байсан удаатай.

2021 оны хоёрдугаар сарын 3-нд, Ши Жиньпин Хятадын баруун өмнөд хэсгийн Гүйжөү мужийн Мяо үндэстний төвлөрсөн сууринд очиж, үндэстний цөөнхийн ард олонд цагаан сарын мэндчилгээ дэвшүүлэв.

2021 оны хоёрдугаар сарын 3-нд, Ши Жиньпин Хятадын баруун өмнөд нутгийн Юннань мужийн Ва үндэстний тосгоны оршин суугч Ли Фашүний гэрт тухайн нутгийн баярын өдрийн уламжлалт хүнс тутарган бин хийсэн юм.

2019 оны хоёрдугаар сарын 1-нд, Ши Жиньпин Бээжингийн оршин суугчдын уламжлалт жижиг хороололд ирж, Жу Мао Жиний гэр бүлийнхний хамт банш хийж цагаан сарыг угтав.

2023 оны нэгдүгээр сарын 18-нд, Ши Жиньпин Бээжингээс цахимаар Хятадын хамгийн хойд хэсгийн муж Хармөрөн мужийн эмч сувилагч нартай холбогдон ярилцаж байгаа нь.

2023 оны нэгдүгээр сарын 18-нд, Ши Жиньпин Бээжингээс Хятадын зүүн өмнөд хэсгийн далайн эрэг дагуух Фужянь мужийн асрамжийн газар дахь настнууд, сувилагчидтай холбогдон цагаан сарын мэндчилгээ дэвшүүлэв.

2023 оны нэгдүгээр сарын 18-нд Ши Жиньпин Бээжингээс Шиньжяны Таримын газрын тосны орд компанийн ажилчилтай холбогдон цагаан сарын мэндчилгээ дэвшүүлэв.

2023 оны нэгдүгээр сарын 18-нд, Ши Жиньпин Бээжингээс цахимаар Хятадын төмөр замын олон шугамын огтлолцол бүхий Хэнаний Жэнжөүгийн зүүн буудлын ажилтан хийгээд аянчидтай холбогдон дотно дулаан яриа хөөрөө өрнүүлэв.

2014 оны нэгдүгээр сарын 27-нд, Ши Жиньпин Хятадын хойд бүсийн ӨМӨЗО-нд Өвлийн наадамтай танилцаж, цагаан сарын баярыг тэмдэглэв.

2023 оны нэгдүгээр сарын 18-нд, Ши Жиньпин цахимаар Бээжингийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэгэн бөөний худалдааны захын бизнес эрхлэгч, цагаан сарын бараа худалдан авч буй ард олонтой холбогдон ярилцлав.

2016 оны хоёрдугаар сарын 2-нд, Ши Жиньпин Хятадын зүүн хэсгийн Жянши мужид ажиллах үеэр оршин суугчид Ерөнхий нарийн бичгийн даргад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн бэлэглэж байгаа нь.

2023 оны нэгдүгээр сарын 18-нд, Ши Жиньпин Бээжингээс цахимаар Сычуань мужийн Чян үндэстний өөртөө засах сяний ард олон хийгээд жуулчидтай холбогдон цагаан сарын мэндчилгээ дэвшүүлэв. 

2018 оны хоёрдугаар сарын 11-нд, Ши Жиньпин Хятадын баруун бүсийн Сычуань мужид ажиллаж, ядуу зүдүү амьдралтай айлаар орж ард иргэдийн амьдрал ахуйтай танилцав.