Инфляцийн өсөлтийн улмаас худалдан авах чадвар буурав
2023-01-19 09:49:09
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн Холбооны нөөцийн сангаас энэ сарын 18-нд гаргасан эдийн засгийн нөхцөл байдлын тухай "Шар ном"-д тэмдэглэхдээ, “Өнгөрсөн сарын тайлангаас хойш АНУ-ын эдийн засгийн идэвхжил ерөнхийдөө өөрчлөгдөөгүй, ирэх хэдэн сард илэрхий өсөлт харагдахгүй төлөвтэй байна" гэжээ.

Өндөр инфляци нь хэрэглэгчдийн худалдан авах чадварыг бууруулсан бол, бага дунд орлоготой гэр бүлийн худалдан авах чадвар бүр ихээр суларчээ. Авто машины борлуулалт дундаж өсөлтөө хадгалсаар байгаа бол, аялал жуулчлал бага зэрэг өсч, үйлдвэрлэл харьцангуй буурав, бүс нутгуудын тайлангаас үзэхэд, нийлүүлэлтийн сүлжээний тасалдсан байдал намжиж эхэлсэн хэмээн "Шар ном"-нд тэмдэглэжээ. Үүнээс гадна, орон сууцны зах зээл сул хэвээр байгаа бөгөөд зээлийн өндөр хүү нь бизнесийн зээлийг сааруулсан бол эрчим хүчний зах зээлийн эдийн засгийн идэвхжил бага зэрэг нэмэгдсэн ч хөдөө аж ахуйн нөхцөл байдалд өөрчлөлт гарах шинжгүй байна гэж банкныхан хэлж байна.