Төр засгийн удирдлага ахмадуудаа эргэв
2023-01-19 16:31:56
Share
Share this with Close
youtube WeChat

Хаврын баярын өмнөхөн ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин зэрэг нам, төрийн удирдагчид утсаар юм уу холбогдох албаны хариуцлагатай нөхдөөр дамжуулан Ху Жинтао, Жу Рүнжи, Ли Руйхуан, Ү Бангүө, Вэнь Жябао зэрэг ахмад нөхөддөө баярын бэлэг илгээж, Хятадын хаврын баярын мэнд хүргэж, эрүүл энх байж, урт удаан наслахыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөсөн байна.

Үүнд ахмад нөхдүүд талархаж буйгаа илэрхийлж, өнгөрсөн таван жил болон шинэ эриний арван жилд Ши Жиньпинээр удирдуулсан ХКН-ын Төв хорооны хүчтэй удирдлага дор, нам болон улс орны ажил үйлс түүхэн чанартай амжилт олж, бас түүхэн чанартай өөрчлөлт гарсныг өндрөөр үнэлж, Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ХКН-ын Төв хорооны гол цөм болж, бүх намын гол цөм болж байгаа явдлыг чин сэтгэлээсээ дэмжиж байгаагаа илэрхийлэв.