Чинь Ган Индонезийн Гадаад хэргийн сайд Ретнотой утсаар ярилаа
2023-01-20 19:25:14
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 1-р сарын 20-нд Хятадын ГХЯ-ны сайд Чинь Ган Индонезийн Гадаад хэргийн сайд Марсуди Ретнотой утсаар ярив.

Чинь Ган хэлэхдээ, Индонез бол АСЕАН-ы томоохон орон бөгөөд "бүс ба зам"-ын хамтын ажиллагааны чухал түнш юм. Одоогийн байдлаар Хятад, Индонезийн хоёр талын харилцаа хөгжлийн шинэ боломжуудтай тулгарч байна. Тантай хамтаар хоёр орны төрийн тэргүүний стратегийн удирдамжийг дагаж, Хятад Индонезийн хувь заяаны нэгдмэл цогцыг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд бэлэн байна. Хятад улс өндөр чанартай компаниудыг Индонезид хөрөнгө оруулахыг дэмжиж, Индонез улс аюулгүй байдлын баталгаа, бодлогын ая тухтай байдлыг хангана гэдэгт найдаж байна.

Марсуди Ретно хэлэхдээ, Хятад улс бол Индонезийн хоёр талын болон олон талт түвшний чухал түнш юм. Индонези хоёр талын харилцааны талаар хүлээлт дүүрэн байгаа бөгөөд Хятадтай солилцоо хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ. Индонези Хятадын төсөл, ажилтнуудын аюулгүй байдлыг хангахад ихээхэн ач холбогдол өгч, бүх хүчээ дайчлах болно. Хятадын жуулчдыг аль болох хурдан Индонезид зочлохыг урьж байна. Индонез  энэ жил АСЕАН-ы ээлжит дарга орон бөгөөд АСЕАН-Хятадын харилцааны хөгжлийг ахиулахыг хичээж, Хятадаас үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна.

Чинь Ган хэлэхдээ, Индонез АСЕАН-ы ээлжит дарга орны ажлыг Хятад улс бүрэн дэмжиж байгаа бөгөөд Индонез АСЕАН-ы хамтын нийгэмлэгийн байгуулалт, Зүүн Азийн хамтын ажиллагааг цаашид ахиулахад тус дөхөм үзүүлнэ гэдэгт итгэж байна.