Нидерланд Украинд "Патриот" пуужингийн систем нийлүүлнэ
2023-01-21 10:12:29
Share
Share this with Close
youtube WeChat

Нидерланд Украинд "Патриот" пуужингийн систем нийлүүлэхээр шийдэв гэж тухайн бүсийн цагаар 20-ны өдөр Украины хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлжээ.

Мөн өдөр Нидерландын Батлан хамгаалахын сайд Орангрен, ГХЯ-ны сайд Хоекстра нар Нидерландын парламентад захидал илгээж, Нидерландаас Украинд нийлүүлэх "Патриот" пуужингийн системийн тухай тодорхой танилцуулав. Нидерландын Батлан хамгаалах яам Украинд хоёр иж бүрдэл "Патриот" пуужин хөөргөх систем, тодорхойгүй тооны пуужин хангах төлөвлөгөөтэй байна. Түүнчлэн Украины цэрэг пуужин хөөргөх системийг зөв ажиллуулахад Нидерланд туслан сургалт явуулах юм байна.

Энэ долоо хоногийн эхээр Нидерландын Ерөнхий сайд Рютте АНУ-д айлчлахдаа Украинд "Патриот" пуужингийн систем нийлүүлэхээ мэдэгдсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.

Навч