ХТРТ гала тоглолтоо толилуулахад бэлэн боллоо
2023-01-21 14:12:41
Share
Share this with Close
youtube WeChat

Цагаан сарын битүүний өдөр буюу 1-р сарын 21-нд Хятадын төв радио телевиз "2023 оны цагаан сарын гала" тоглолтоо та бүхэнд толилуулах гэж байна. "Хөгжин цэцэглэж буй Хятад орон, өөдлөн дэвжиж буй сайхан амьдрал" уриан дор болох эл гала тоглолтын хөтөлбөрт Хятадын сонгодог дуу бүжиг, дуурь, хошин шог, тулааны урлаг, акробат, хүүхдийн уран сайхны үзүүлбэр зэрэг төрөл бүрийн агуулга багтсан юм.

Энэхүү цагаан сарын гала тоглолтыг өнөөдөр орой 20:00 цагаас ХТРТ-ийн телевизийн 9 суваг, өргөн нэвтрүүлгийн 10 суваг, 6 шинэ медиа платформоор нэгэн зэрэг шууд дамжуулна. Мөн CGTN нь дэлхийн 170 гаруй улс орон, бүс нутгийн 700 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран 68 хэлээр гала тоглолтыг шууд дамжуулах болно.

Энэ жилийн гала тоглолт нь 4K/8K, AI, XR зэрэг шинэ технологийг өргөнөөр ашиглаж, "Оюун санаа + урлаг + технологи"-ийг шинэлэг хэлбэрээр уялдуулсан нэгтгэж, технологийн дэвшилд тулгуурласан уран сайхан гоц үзүүлбэрээр дэлхийн үзэгчдэдээ "Битүүний тансаг зоог" барих болно.

Навч