Америкт галт зэвсгийн хэрэг гарчээ
2023-01-23 16:53:10
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Монтерей хотод галт зэвсэг хэрэглэсэн сэжигтэн эрэгтэй тухайн бүсийн цагаар 21-ний орой Лос Анжелесын өөр нэгэн хотын цагдаа нартай тулалдсаны эцэст амиа хорлосон болохыг Калифорни мужийн Лос Анжелесын цагдаа нар 22-ны өдөр нотолсон байна.

Лос Анжелесын цагдаагийн газрын төлөөлөгч 22-ны орой хэвлэлийн бага хурал хийх үеэрээ холбогдох мэдээллийг тодруулав. Сэжигтэн 72 настай, ази гаралтай бөгөөд 21-ний орой Монтерей хотын бүжгийн танхимд нэвтрэн галт зэвсэг хэрэглэн хүмүүсийг буудсаны улмаар 10 хүн амь үрэгдэж, 10 хүн шархадсан байна.  Тухайн үед бүжгийн танхимд 100 орчим хүн байсан аж.

Цагдаагийн газрын мэдээлснээр, тус хэрэг 21-ний 22:22 цагт болсон бөгөөд хэргийн дараа сэжигтэн цагаан өнгийн фургон машинаар хэргийн газрыг орхин явсан байна.
Түүнчлэн нас барсан 10 хүний таван эрэгтэй, таван эмэгтэй байсныг цагдаагийнхан баталжээ.  Гэвч цагдаа нар тэдний нэрийг нь зарлаагүй бөгөөд сэжигтнийг ямар зорилгоор гэмт хэрэг үйлдсэн талаар ч мэдээлээгүй байна.